8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Шижирбат "got talent”-ын финалд өрсөлдөхөөр боллоо

2017-11-25 14:05:00

“Aвьяаслаг Азичууд” шоуны хагас шигшээ шатны эхний найман өрсөлдөгчийн үзүүлбэр энэ сарын 16-нд цацагдсан бөгөөд үзүүлбэр бүр өөр өөрийн онцлогтой, гайхалтай байсныг үзэгчид гэрчилнэ. Шилдэг 24 оролцогчийг гурван хэсэгт хуваан, хэсэг тус бүрээс гурав, гурван оролцогч буюу нийт есөн авьяастан финалд оролцох эрхээ авах байсан юм. Энэ томоохон шалгуур нь өчигдөр болж Монгол Улсаа төлөөлж байгаа Б.Шижирбат маань финалд өрсөлдөх эрхээ авчээ.

Тодруулбал, Б.Шижирбаттай нэг хэсэгт таарсан оролцогчдоос Индонезийн оролцогч, дуучин, босоо ятгачин Анжели Жюли шүүгчдийн сонголтоор финалд өрсөлдөх эрхтэй болсон бол удаах хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар шалгаруулсан байна. Тодруулбал, “гэрэлтэй бүжиглэгч” Б.Шижирбатын хамт Филиппийний битбокчин 21 настай Нейл Рей Гарсия Лланес финалд шалгарсан байна.

Ийнхүү гурван хэсгээс шилдгүүдээр шалгаран гарсан есөн оролцогч ирэх сарын 7-ны өдөр шоуны ялагчийн төлөө өрсөлдөх юм байна. Шоуны ялагч 100 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
saihan uzuulber usuulj bidniigee baysgaarai amjilt
2017/11/29 202.21.117.178
Зочин
Амжилт амжилт
2017/11/25 66.181.182.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment