-14o
Улаанбаатар хот
mobile menu

Ганц бие хилэнцүүд сайхан хайрыг мэдэрч, хүслэн болсон тогтвортой харьцаагаа олно

2017-11-29 11:02:00

Хонь - (3/21-4/19) 

Өнөөдөр сэтгэл санаа тавгүй, ааш муутай байна. Утас зогсоо зайгүй дуугарч, гомдол санал дүүрэн байх төлөвтэй. Нэгэн зэрэг олон газар байх хэрэг гарвал хөршүүд, найзууд, ах дуүсээсээ тусламж гуй. Зочид урьсан бол сайхан газарт захиалга өгч, бүгдээрээ цагийг сайхан өнгөрөө. Инээд хөөртэй, мартагдахааргүй сайхан орой болох байх. Ярианы сэдвээ зөв сонгоорой.   

Үхэр - (4/20-5/20) 

Өнөөдрийг та сэтгэл хөдлөлөөрөө шийдэх бололтой. Зүүд зөнтэй байна. Хагарсан шил зүүдэлбэл уйлна. Хэцүү зүйлийн өмнө бүү бууж өг. Удаан хугацааны турш хийсэн зүйлдээ анхаарлаа хандуул. Өнгөрсөн амьдралаа тунгаан бодоход үр дүнтэй төдийгүй та эндээс хайж байсан хариултаа олж чадна. Хайр дурлалын хувьд хэн нэгэн чиний сэтгэлийг татах болно. Хөгжилтэй тохиолдпууд чамайг инээмсэглэлтэй үлдээнэ. Удаан уулзаагүй хамаатан садангуудаа эргэж оч. 

Ихэр - (5/21-6/21) 

Өөрийнхөө бодлыг хамгаалж, ямар нэг зүйлд хэт автахгүй байхыг хичээ. Таны эрч хүч их сул байх тул эмчийн зөвлөснөөр ганц өдөр амрахыг бод. Ажлаа түр хойшлуулж, биеэ эмчил. Сайхан амттай хоол идэж, дэлгүүрээр хэсч өөрт тохирох шинэ загварын хувцас ирсэн эсэхийг олж мэд. Гэхдээ ойр зуурын дэлгүүр бус сонголт ихтэй дэлгүүрт очоорой. Хайртай хүнтэйгээ хамт явж гадуур хоолловол таатай.   

Мэлхий - (6/22-7/22) 

Хэдийгээр таны бие махбод нам тайван байх бөгөөд эв найрамдалтай өдрийг хүсэмжлэх боловч таны сэтгэл санаа эсрэгээр нь хүсч байж болзошгүй. Дурлалт хосуудын хувьд бас нэгэн гэгээлэг өдөр ирж байгаа тул романтик холбоонд ахиц гарах болно. Хайртай хүндээ өөрийгөө батлан харуул. Амралтын өдрөөр хоёулхнаа нэг газарт өнгөрөөж болно. Хүсэл тэмүүллийн нөлөө давамгайлж байгаа энэ үеийг ашиглан хүссэнээ биелүүлэх хэрэгтэй. 

Арслан - (7/23-8/22) 

Аз хийморь таны гарт иржээ. Өөрийн үзэл бодолдоо хатуу зогс. Та аяндаа л амжилтын оргилд хүрэх болно. Үдийн зоогоороо бизнесийн салбар дахь чухал нөлөө бүхий хүнтэй ярилцах завшаан олдоно. Өөрийн байр сууриа илэрхийл. Та эерэг хариу авах болно. Оройдоо гэр бүлдээ цаг гарга. Чухал асуудлыг хэлэлцэлгүй өнгөрч хэрхэвч болохгүй. 

Охин - (8/23-9/22) 

Хайр дурлал таныг хүлээж байна. Өнөөдөр ганц бие охиныхон өөрт тохирох хосоо олж авах болно. Харин хайр сэтгэлтэйгээ аль хэдийн учирсан охиныхон өөрсдийн харилцаандаа сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал сайжирна. Хэрэв боломжтой бол мөнгөө цуглуул. Хэн нэгэнд мөнгө зээлдүүлбэл нэлээд удаан хугацааны дараа эргүүлж авах болно. Илүү их тэсвэр хатуужил шаардсан ажлууд гарч ирнэ. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Ажил болон амралт зэрэгцэж болзошгүй ч таатай өдөр. Төлөвлөсөн зүйл тань сунжирч болно. Төсөөлснөөсөө ихийг хийх юм бол бүү гайх. Шинэ чиг хандлагууд илэрнэ. Өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй их үүрэг хариуцлага хүлээнэ. Загварын газар ажиллавал зохистой. Гадаад ч явж магадгүй. Аялалын төлөвлөгөө гаргасан байсан бол одоо хэрэгжүүлэх цаг нь мөн. Илүү их газраар бага зардлаар явах боломж гарч болно. 

Хилэнц - (10/23-11/21) 

Сугар ба Ангараг гарагууд эелдэг, найрсгаар бие биетэйгээ учирсантай холбоотойгоор хайр, халамжийн энерги агаар тэнгэрт дүүрэн цацагджээ. Ганц бие Хилэнц сайхан хайрыг мэдэрч, хүслэн болсон тоггвортой харьцаагаа олно. Чөлөөт цагаараа спортоор оролд, хоббигоо сонирх. Дур сонирхлоо дагуулан ашигтай наймаа хийсэн ч болно. Сансар огторгуй танд цаг хугацаа хангалттай өгөх төлөвтэй. Хурим, сүйн ёслол, баяр зохион байгуулахад таатай.     

Нум - (11/22-12/21) 

Энэ өдөр итгэж явдаг дотны хүмүүсдээ урам хугарах эсвэл ажлын үр дүнд гутарч, сэтгэлээр унах бололтой. Арилжаа наймааны ямар ч үйл ажиллагаа эсвэл ажил хэргийн уулзалт бүтэлгүйтлээр дуусах төлөвтэй. Ажил дээр болон эд зүйлс худалдан авахдаа туйлын анхааралтай бай. Учир нь Ангараг гараг таны ордныг чиглэн ирж байгааг санахад илүүдэхгүй. 

Матар - (12/22-1/19) 

Энэ өдөр сайхан мэдрэмж төрнө. Ганц бие матрынхныг эргэн тойронд нь байгаа хүмүүсийн хайр дурлал, энхрийлэл хүрээлнэ. Таны амьдралд ховор боломж олдож байгаа тул өөрийн хайртдаа ойр дотно байдал, нууцлаг талаа харуул. Дуусгаж амжаагүй ажил үүрэг байгаа бол тэргэл сарны нөлөө таныг зоригжуулах тул одоо дуусга. Баяр ёслолын улирал эхлэж байгаатай холбогдуулан илүү мөнгө хийх боломжуудад анхаар. 

Бумба - (1/20-2/18) 

Бүхий л цагаа өөрийн сонирхдог зүйлс болоод урлагийн салбарт зориул. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх хүсэл давамгайлах болно. Хуучин ажлаа дуусахаасаа өмнө шинэ ажил эхэлж магадгүй. Хайр дурлалын тоглоом, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа гэх мэт адал явдалтай, аз сорьсон зүйлс анхаарлыгтань татах тул болгоомжтой бай. Өөрийнхеө бодолд хэт их итгэлтэй байх хэрэггүй. Бодлоо өөртөө хадгалсан нь дээр. 

Загас - (2/19-3/20) 

Эерэг хайрын харилцаа хайр дурлалын галыг тань дүрэлзүүлсээр байх болно. Дотоод зүрх сэтгэлээ хуваалцаж чаддаг хүмүүст аз жаргал ирэх тул хайртай хүмүүстэйгээ илүү ойр байхын тулд сайхан төлөвлөгөө санаачил. Тавьсан зорилгын чинь төлөө илүү цаг гарган зүтгэн, туслах гэсэн санал бодлоо хэлэх хүмүүсийн үг, тусламжийг эелдэгээр хүлээн ав. Нөлөө бүхий хүн таны танил талын хүрээг өргөтгөхөд тусалж, өөрийн бизнестээ болон арилжааны сонирхолдоо амжилт олох боломжийг олгох болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 45