8o
Улаанбаатар хот
mobile menu

Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалт Банкны тухай хуульд ороогүй гэв

2017-11-29 12:05:34

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төвбанк (Монголбанк)-тай хамтран Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ. Эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, М.Оюунчимэг, З.Нарантуяа болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хэлсэн үгэндээ “Монгол Улсын банкны систем 27 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. Үүнээс 12 хувь нь банкны хөрөнгө байдаг. Харин үлдсэн 88 хувь буюу олон нийтийн хөрөнгийн өмнөөс Төвбанк шийдвэр гаргадаг. Тиймээс хуулийн төсөлд Төвбанкны чадамжийг илүү хүчтэй болгох өөрчлөлт оруулж байгаа. Мөн банкны гүйцэтгэх удирдлагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн заалтуудыг тусгасан” гэлээ. Харин олон нийтийн дунд яригдаад байгаа банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох талаар зүйл, заалт энэ хуулийн үзэл санаанд ороогүй гэдгийг онцлон хэлэв. Дараа нь Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Тэрбээр хуулийн төслийн үзэл баримтлал, банкны эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зохистой засаглал, бүтцийн өөрчлөлт болон эрх зүйн хамгаалалтын талаар товч танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, З.Нарантуяа нар асуулт асуув. Тэд арилжааны компани охин компани үүсгэх эрхтэй эсэх, Төвбанкны бодлогын хүү, ипотекийн зээлийн хүүгийн аргачлалыг хэрхэн бодож байгаа талаар тайлбар өгөхийг хүссэн.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хууль нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг зохицуулдаг чухал хууль гэдгийг тэмдэглээд, асуултад хариулав. Тэрбээр “Арилжааны банк нь өөр компанийн охин компани, мөн өөрөө охин компанитай байж болдог. Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог долоон төрлийн зөвшөөрлийн хүрээнд охин компани үйл ажиллагаа явуулж болно.

Зээлийн хүүгийн дээд хязгаар тавих асуудал хууль эрх зүйн талаасаа болон онол, практикийн талаасаа боломжтой байдаг. Гэхдээ бүх зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох боломжгүй. Бид хуулийн төсөлд “зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно/болохгүй” гэж нээлттэй байдлаар тусгасан. Асуудлыг тусад нь нухацтай авч үзэх шаардлагатай гэлээ. Түүнчлэн Төвбанкны бодлогын хүү одоогийн байдлаар 12 хувь байгаа бөгөөд яваандаа буурах боломжтойг тайлбарлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
АРД ТҮМНИЙГ ЖИНХЭНЭ ДАМПУУРУУЛЖ БАЙГАА НЬ ГАДААД ЭЗЭНТЭЙ МОНГОЛЫН БАНКУУД ҮҮНИЙҮ МОНГОЛЫН ТӨР ДЭМЖДЭГ НЬ ЦААНАА АШИГ СОНИРХОЛ БАЙГАА ГЭСЭН ҮГ МӨН ҮҮ ЗЭЭЛИЙН ХҮҮ 5 ХУВЬ БАЙХАД БАНК АШИГТАЙ Ш ДЭЭ
2017/12/12 202.179.31.87
Ulziisaikhan
Maluudaa dollariin khadaglamjiin khuug baikhgui bolgooch ee sariin daraa 1500 tug bolno
2017/12/12 202.179.26.10
ТЭНЭГТ
энэ заалт чинь л ард түмэн туйлаас хэрэгтэй байна Чамайг сонгосондоо ичиж бна
2017/12/06 202.72.240.5
Энхээ
Гол заалт л энэ шдээ. Хүүгийн дээд хязгаарыг 1 оронтой баыхаар шууд хуулиндаа зааж өгөөчээ. Энэ банкууд мөнгө хүүлэгч нар боллоо. Бодлогын банкаас эхлээд л.
2017/12/05 202.9.40.167
zochin
OROOGUI GEDEG CNIN DEESHEE HED CH HURGEJ BOLNO GSN UG UU UUL NI JILIIN HUU NI BUUH L SETOI BAIMAAR UM HYAMRALIIN UED
2017/11/29 183.177.100.3
зочин
тэгвэл бууруулаач
2017/11/29 202.9.43.159
  • Recent
  • Most Read
  • Most Comment