Нэг афган залуу эхнэртэйгээ муудалцаж, хамрыг нь огтолсон хэрэг дэлхий нийтийг цочироогоод байна. Харгис нөхөр эхнэрээ ийнхүү яргалсаны дараа гэрээсээ зугтаж талибуудтай нийлжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид энэ хэрэг явдлыг балмад хэмээн нэрлэж, харгис нөхрийг олж шийтгэхийг шаардаж байна. 25 настай Мохамед Хан гэгч нь гэмт хэрэг өдүүлж байгаагүй, талибуудтай холбоо сүлбээгүй нэгэн байсан ч эхнэртээ ийнхүү харгис хандсаны дараа талибууд руу зугтсан аж. “Эхнэр нөхөр хоёр бүтэн сайнд гэртээ маргалдсан. Хан эхнэрээ ална хэмээн буу гаргасан ч баарсан тул хутга гаргаж ирээд хамрыг нь огтолсон” хэмээн цагдаагийн төлөөлөгч Фаряб ярилаа. Нөхөртөө харгислуулсан бүсгүй Реза Гуль “Тэр намайг байнга зоддог байсан. Гарыг минь хүлж байгаад хамар огтолсон. Бас тархийг минь ухаж хаях юм болов уу гэж айж байсан” хэмээн эмнэлгийн орон дээрээс сулхан хоолойгоор ярьжээ. Бүсгүйн хамар бүрэн тайрагдсан тул Афганистанд эмчлэх боломжгүй болжээ.
Эхнэрийнхээ хамрыг огтолжээ
2016-01-21 12:25:00