-15o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ цагийн “Цэнхэр оймстууд” цуглав

2017-12-07 10:30:46

Сэтгүүл зүйн салбарт аль хэдийн өнгө төрхөө тодорхойлсон “Гранд” сэтгүүл 100 дахь дугаарынхаа баярыг тэмдэглэлээ. Тус сэтгүүлийн хамт олны зүгээс 100 дахь дугаарынхаа баярт зориулан эссе, ярилцлага, хөрөгийн “Цэнхэр оймстууд” номынхоо нээлтийг хийсэн юм. Баярт Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, зохиолч сэтгүүлч Р.Эмүжин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, МУГЖ дуучин Ө.Уянга тэргүүтэй улс төр, урлаг соёл, бизнесийн салбарынхан цуглаж нэгэн оройг хамт өнгөрүүлэв.  

Гранд сэтгүүлийн эрхлэгч, “Цэнхэр оймстууд” номын зохиолч Д.Уранчимэг энэ үеэр “Гранд сэтгүүл нь 100 дугаарыг гаргахдаа үнэн, зарчимтай байх гэх зарчмыг баримталж ирсэн. Ингээд сэтгүүлийнхээ дугаарын баярт зориулаад эссе, хөрөг, ярилцлагын “Цэнхэр оймстууд” номынхоо нээлтийг хийж байна. Цэнхэр оймстон гэж нэрлэсэн нь учиртай. 18-р зууны үед мэдлэгээ хуваалцах, наргиж наадах зорилгоор үе, үе цугладаг байсан сэхээтнүүдийн хүрээллийн нэршил юм. 18, 19-р зууны Европ, тэр дундаа Франц орон, энэ орны дээд давхаргын сэхээтэн, оюунлаг элитүүдийн хүрээ, тэдний амбицтай цугларалт буюу салоны соёл нийгэм, цаг үеийнхээ хөгжил дэвшил цаашилбал хүн төрөлхтний оюун санааны дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэж, Гэгээрэлийн эрин үеийг төрүүлэх нэг хүчин зүйл болсон гэж үздэг. Энэ ойлголтоос номын нэр төрсөн бөгөөд номонд орсон ярилцлага, нийтлэл, хөргүүд, энд дурдагдах гол баатрууд манай нийгмийн, энэ цаг үеийн ЦЭНХЭР ОЙМСТУУД юм, ЦЭНХЭР ОЙМСТУУД байгаасай гэсэн концепци агуулагдаж байгаа. Ер нь ярилцлага нь сэтгүүлзүйн төрөл жанр дотроо нэлээд түгээмэл хэлбэр боловч дотор нь  үйл явдлын, сэтгэлгээний гэж хоёр хувааж болно. Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн ярилцлагуудын гол үнэ цэнэ байдаг. Чухам ийм үнэ цэнэтэй ярилцлагуудыг  түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” ном 2012 онд уншигчдын хүртээл болж байсан бол энэ удаад хоёр дахь цувралаа “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргалаа. Эхний номонд 34 хүний ярилцлага нийтлэгдэж байсан бол энэ удаад 48 хүний ярилцлага номонд багтсан. Антрапологич Д.Бум-Очир, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, философич Б.Батчулуун, түүхч Д.Өлзийбаатар, түүхч Т.Лхагва, шашин судлаач Х.Янжинсүрэн, Ажигана” компанийн захирал Э.Туул, зохиолч Б.Шүүдэрцэцэг гэх мэт урлаг, соёл, улс төр, бизнесийн салбарын шилдгүүдийн ярилцлага энэ номонд багтаад байна. “Цэнхэр оймстууд”-ын өмнөх номноос ялгарах онцлог нь ярилцлагуудаас гадна нэрний утга санаанд тохирсон хөрөг нийтлэл, орчуулгын материал, эссэ зэрэг сэтгүүлзүйн өөр төрөл жанрын материалууд орсондоо байгаа юм” гэсэн юм.

Энэ цагийн “Цэнхэр оймстууд” цугласан нэгэн орой шинэ номтой, шинэлэг яриатай, бүтээснээ дүгнэж ирээдүйд хийхээ төлөвлөсөнөөр өндөрлөсөн юм. Грандын дараагийн том ажил юу  байх талаар тус сэтгүүлийн эрхлэгч “Энэ одоо ч оньсого мэт байна. Маш сайн бодох шаардлагатай” гэсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
llllaaaalor
bandaashnuud zailaaa
2017/12/10 73.241.42.56
Зочин
Цэнхэр оймстонгууд чинь дандаа цус ойртсон хүн хогнууд байсан шүү дээ... Мөн тэр Европд "ЦЭНХЭР ЦУСТНУУД" гэж төрөл цус ойртсон хүн хогнууд байсаныг түүх мартаагүй дээ. Дууриах юм аа зөв олж сурцгае
2017/12/07 103.10.22.24
Зочин
Цэнхэр оймстонгууд чинь дандаа цус ойртсон хүн хогнууд байсан шүү дээ... Тиймээс бас тэр Европд "ЦЭНХЭР ЦУСТНУУД" гэж төрөл цус ойртсон хүн хогнууд байсаныг түүх мартаагүй дээ...
2017/12/07 103.10.22.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24