20o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын тэрбумтны ганц хүү 25 тэрбум доллар өвлөхөөс татгалзжээ

2017-12-09 09:43:35

Хятадын тэргүүн баячуудын нэг, "Dalian Wanda" группийн үүсгэн байгуулагч Ван Жианлин 25 тэрбум ам.долларын хөрөнгөө өгөх өв залгамжлагч хайх шаардлагатай болжээ. Учир нь түүний ганц хүү 28 настай Ван Си Цонг аавынхаа зочид буудал, худалдааны төв, парк, спорт цогцолборыг авахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тус группийн албан ёсны вэб сайтад нийтлэгдсэн мэдээллийг Хятадын нөлөө бүхий "South China Morning Post" сонин олон нийтэд цацжээ.


Ван Си Цон нь одоогоор аавынхаа компанид захирлын албан тушаалтай ч ердөө 2 хувийн хувьцаа эзэмшдэг ажээ. 62 настай Ван Жианлин "Би хүүтэйгээ цаашдын амьдралынх нь төлөвлөгөөний талаар ярилцсан. Тэр тань шиг амьдрахыг хүсэхгүй байна гэж хариулсан. Залуу хүн учраас өөрөө бүхнийг хийх зорилготой байх. Тэгэхээр компанидаа чадварлаг менежер сонгож авах гэж байгаа" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин99
Манай 30 олигархи очоод аваач дээ тэр 25 тэрбумыг нь.
2017/12/09 66.181.183.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment