8o
Улаанбаатар хот
mobile menu

“Амьдралыг тэтгэгч Н2О” модерн балет үзэгчдийн хүртээл болно

2017-12-09 13:00:00

“Амьдралыг тэтгэгч Н2О” модерн балет энэ сарын 14-ний 19.00 цагт Корпорэйт Конвейншн Центрт болох гэж байна. Энэхүү тоглолтоороо залуу бүжигчид Дэлхийн дулаарал, усны хомсдол, агаарын болон хөрсний бохирдол гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан байгаль орчны доройтлын эсрэг бодит үйлдэл хийхийг уриалах аж. Залуу бүжигчид өөрсдийн мэдэрч буй аюулыг орчин үеийн сонгодог бүжиг модерн балетын хэлээр хуваалцах юм байна. 

Монгол-Америкийн Балетын хөтөлбөр “Номадик Балет Продакшн”-тай хамтран 2017-2018 онд “Амьдралыг тэтгэгч” хэмээх байгаль орчны төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 2017-2018 онуудад Ус, Агаар, Хөрс ба Хог Хаягдал сэдвээр 4 цуврал тоглолт болох ба эхний сэдэв бол ус. Өнөөдөр дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь усны хомсдолтой амьдардаг. Та бид, бүгдээрээ, хүн нэг бүр дусал дуслаар усаа хэмнэхгүй бол атга дүүрэн алт байгаад ч балга ус авч чадахгүй болох аюулт өдөр ойрхон байна. Залуу бүжигчид өөрсдийн мэдэрч буй аюулыг орчин үеийн сонгодог бүжиг модерн балетын хэлээр хуваалцах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл