-4o
Улаанбаатар хот
mobile menu

Судалгаа: Хүүхдээ зодож шийтгэвэл ирээдүйд хүчирхийлэгч болно

2017-12-10 13:32:00

Бага насандаа эцэг эхдээ зодуулж өссөн хүүхдүүд ирээдүйд эхнэр, нөхрөө зоддог хүн болж төлөвшдөг гэдгийг АНУ-ын Техас муж дахь Анагаахын их сургуулийн судлаачид баталжээ. Тэд бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан 800 орчим хүнийг сонгон судлахад бусдаас илүү түрэмгий, дарангуйлагч болох нь ажиглагдсан байна. Судалгаанд оролцогчдын 19 хувь буюу таван хүн тутмын нэг нь гэр бүлийн хүнээ зоддог гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн 68 хувь нь хүүхдээ зодож, бие махбодын шийтгэл оногдуулдаг гэдэг нь тогтоогдсон байна. 


Хүүхэд ирээдүйд хэн болж төлөвших нь эцэг эхийн боловсрол, ёс зүйгээс шууд хамааралтай бөгөөд бага насанд нь зодож шийтгэлээ гээд зөв хүмүүжил олгож буй хэрэг огт биш гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тэгэхээр хүүхдэдээ юу нь буруу, юу нь зөв гэдгийг эерэг аргаар, маш тодорхой зааж, ойлгуулах нь чухал ажээ. Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэх нь Франц, Швед, Шотланд зэрэг дэлхийн хэд хэдэн улсад хуулиар хариуцлага хүлээдэг, хориотой үйлдэл юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 64