МАХН-ын II-р Их хурлын чуулган энэ сарын 9-ны өдөр Төрийн ордонд болж намын дүрмийг шинэчлэх, шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцжээ. МАХН-ын Их хурлын гишүүдийн 94.4 хувийн саналтайгаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаараа сонгожээ. Харин намын даргад өрсөлдсөн Г.Бямбасүрэн 5.6 хувийн саналыг авсан байна. МАХН-ын Их хурал өнөөдөр үргэлжилж, бага чуулганыхаа гишүүдийг батлах юм. О.Баасанхүүгийн хувьд намын дарга Н.Энхбаярыгаа өнгөрсөн сонгуулиудын үр дүнгээс хамаарч хариуцлага хүлээгээгүй хоёр жилд нэг удаа хуралдах ёстой Их хурлаа хуралдуулаагүй гэх мэт шалтгаанаар буруутгаж байгаа билээ.
Харин эсрэг талд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд болох С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй зарим хүмүүс тус хурлыг дүрмийн бус хэмээн хэлж эсэргүүцэж байгаа юм. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Их хуралд оролцож О.Баасанхүүг буруутгаж нэлээн эсэргүүцсэн.
Эдгээр хүмүүс О.Баасанхүүг "Намын нэр барьж хууль бус хурал хийлээ. Энэ хурлын талаар намын даргадаа ч мэдэгдээгүй. Албан ёсны тамгагагүй хурлыг зохион байгууллаа" гэх мэтээр шүүмжилж байгаа юм. Уг хурлыг албан ёсны болсон эсэхээр МАХН-ын удирдлагууд шүүхэд хандаж эцсийн шийдвэр тэндээс гарах нь тодорхой болох биз. Ингээд МАХН-ын их хурлын талаар хэн юу гэж жиргэсний онцлон хүргэж байна.
МАХН-ын Их хуралтай холбоотой тухайн цаг үеийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Их хурлын эхний өдрийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Д.Болор