8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүрьеэтэй өвчтөнүүдэд хүнс дулаан хувцас өглөө

2017-12-11 12:48:25

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс сүрьеэ өвчтэй иргэдэд дулаан хувцас, хүнс гардууллаа. Манай улсад сүрьеэ өвчнөөр жил бүр 4000 орчим хүн шинээр оношлогдож буйн олонхи нь хоол тэжээлийн дутагдалтай нийгмийн эмзэг давхаргынхан байна гэх судалгаа бий.  Нийтдээ найман дүүргийн 226 өвчтөнд энэ удаа дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвчтөн тус бүрт хөвөнтэй дулаан өмд цамцны хослол, “Алтан тариа” ХК-ийн 25 кг гурил, гурван кг гоймон, мөн “Номин” супермаркетаас 86 мянган төгрөгт хүнс авах ваучер олгосон. Учир нь хүн бүрийн хүнсний хэрэгцээг тодорхойлж мэдэх аргагүй учраас шаардлагатай хүнсээ өөрсдөө сонгоод авах боломжийг нь ваучераар олгож байгаа юм. Гэхдээ энэ юаучераар архи дарс, ахуйн бараа худалдан авах боломжгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой” гэлээ.

Түүнчлэн энэ үеэр нэн ядуу, эмзэг бүлгийн дөрвөн өвчтөнд таван ханатай гэр гардууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл