8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Анужин: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэдэг хүн хэнээр юу хэлүүлэхээ заалгаад байхгүй, миний хувьд ч гэсэн

2016-01-21 16:35:00

"Монгол тулгатны 100" эрхэм нэвтрүүлгийн "хар бичлэг" олон нийтийн сүлжээгээр тарж, найруулагч Б.Баатар нэвтрүүлгээ орхихоо мэдэгдээд байгаа билээ. Дуулианы үеэр хөтлөгч П.Анужинг бэртээд эмчлүүлж байгаа "байнга холбоотой" гэж найруулагч нь ярьж байсан. Тэгвэл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин байр сууриа “Оpen door”-д илэрхийлжээ. Тэрбээр "... Найруулагч маань Лхагваа ах бид хоёрыг хамгаалах гэж бүх үгийг хэлүүлдэг гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байна лээ. Багаа, хамт олноо хамгаалах гэсэн сайхан сэтгэлд нь талархаж байна гэдгээ энэ дашрамд хэлье. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэдэг хүн хэнээр юу хэлүүлэхээ заалгаад байхгүйг ард түмэн минь мэднэ шүү дээ. Миний хувьд ч хэнээс, юу асууж, хэрхэн ярилцахаа хэн нэгнээр заалгахгүй ээ. Бидний авсан яриаг хэрхэн яаж тасалж, найруулж аль хэсгийг нь авч, зочноо ямар өнцгөөс нь хэрхэн харуулах вэ гэдэг цэвэр найруулагчийн ажил. Ажил үүргээ барилгатай зүйрлүүлж хэлбэл, Лхагваа ах бид хоёр барилгын хамгийн үндэс болсон цементийг нь өөр өөрсдийн ур чадвараар чанартай бэлдээд өгдөг. Найруулагч хоёр л команд хэлдэг. Тэр бол мотор эхлэх бас бичлэг дуусах дохио. Мотор явлаа ... гээд л би ажилдаа хоёргүй сэтгэл, оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ордог. Хэзээ унтрааж, асаагаад байна, тиймэрхүү зүйлд хэзээ ч оролцож байгаагүйгээ хэлмээр байна. Миний хувьд ажил үүргийн хуваариа маш сайн зааглаж, мэддэг. Тийм ч учраас бусдын ажилд хошуу дүрээд байдаггүй. Би камерийн өмнө дүр бүтээж байгаагүй, өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Зочиндоо нэвтрэх гэж ажилласан, дараа нь монтажаар таслагдахыг хэн хэн нь ойлгож байсан бичлэгүүд шигшигдэн тараагдсанд би гайхаж л байна. Найруулагч камерийг хэзээ асааж, унтрааж байгааг ч үл ажран ажиллана гэдэг бол маш том итгэл шүү дээ ... "хэмээн ярьжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь "Нээлттэй хаалга" сонины шинэ дугаараас бүрэн эхээр нь унших боломжтой.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХЭЛЭХ ГЭСЭН САНААГ НЬ ОЙЛГОСОНГҮЙ НЭН ХҮНИЙ
2016/04/10 103.17.108.42
irgen
lhagvasuren gyuai booronhii taltai.shudarga gej helj bolohgui hun shuu. anu avgai bitgii surjigne
2016/01/22 103.17.108.42
ЕРӨӨСӨӨ Л САРАНДАВААГ САНГИЙН САЙДААР БОЛОВСРОЛЫН САЙДААР БАТОТГОНЫГ ТОМИЛЬЁОО! АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДААР БУРХАНААР БӨӨЛЖИГЧИЙГ , ХАРИН ХУНТАЙЖ ДАВААНЯМ, ОРИФЛЕЙМ ОЮУНГЭРЭЛ 2-Г ЯМАР МЭЭСТЭНД ТАВЬДАГ Ч ЮМ БИЛЭЭ!
2016/01/22 103.17.108.42
zochin
ENE YOSTOI BALAI AVGAI
2016/01/22 103.17.108.42
Янхан хуухэн янхан шигээ сэтгэнэ
2016/01/21 103.17.108.42