8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөнгөлөлттэй эмийг өнөөдрөөс эхлэн өдөр бүр худалдаална

2017-12-21 10:52:00

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард хоёр удаа худалдаалдаг байдлыг таслан зогсоохыг үүрэгдсэн билээ. Тэгвэл үүний дагуу өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар болжээ. Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй бөгөөд даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл