8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Булгантуяа: 1.8 сая төгрөгийн цалинтай хүнд татварын өөрчлөлт огт нөлөөлөхгүй

2017-12-23 10:35:27

Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас ирэх оны 1-ны өдрөөс нэмэгдэж эхлэх татварын талаар болон  бусад асуудлаар тодруулга авлаа.

2018 оноос долоон төрлийн татвар нэмэгдэнэ. Яг ямар зүйлд үндэслэн татвар нэмэхээр болсон юм бэ ?  

Хүн  амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхи зэргийн татвар 2018 оноос эхлэн нэмэгдэж байгаа. Мөн энэ жилээс хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон. Оны эцэст нийт дүн нэгтгэгдэж аймаг, дүүргийн орлого тодорхой болно. Манай улсад татвар хураан авалт хүндрэлтэй байсан. Одоо иргэд, аж ахуйн нэгж татварын бүртгэл тайлангаа автоматаар төлөх боломжтой болсон тул шатлалтай болгох эхний алхмаа хийж байна. Дэлхийн ихэнх орны татвар шатлалтай байдаг. АНУ-д гэхэд 60 хүртэлх хувийн татвар байдаг. 

- Татвар нэмэгдсэнээр иргэдэд дарамт ирнэ гэж харж байгаа? 

-Амаргүй байгаа байх. Дийлэнх иргэд байр машины зээлтэй байдаг. Гэхдээ нийгэмд тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа үүссэн үед хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгодог олон улсын жишиг бий. Үүнийг дагаад эдийн засаг сайжирдаг. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд -1.2 хувийн өсөлттэй байсан бол одоо харьцангуй сайжирч байна. Ирэх онд 3.3 хувьтай байна гэж харж байгаа.    

-1.5-аас дээш төгрөгийн орлоготой иргэн ирэх оноос эхлэн хэдэн хувийн татвар төлнө гэсэн үг вэ?  

-1.5 сая төгрөг хүртэлх орлогодоо  10 хувь, түүнээс дээш орлогодоо буюу 500 мянган төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Өөрөөр хэлбэл, цалинг бүхэлд нь 100 хувиар тооцож 10-25 хувийн татвар авахгүй. 1.8 сая төгрөгийн цалинтай хүнд татварын өөрчлөлт огт нөлөөлөхгүй.

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
тэтгэвэр нэмнэ гэсэн худлаа сангийн яамныхан татварынхан урамшуулал нэрээр олон зуун тэрбумыг авах гэж байна
2018/01/04 202.21.103.46
tatwar
dawartsan pizdanuud we yum l bol tatwar gehiin temtseh heregtei ard tvmen mine
2018/01/03 103.10.21.91
Tatvaryn xungulult
Tatvar undur tuldug humuusiig bairny zeel, surgaltyn tulbur, emnelgiin zardal, avtomashiny tatvaraas chuluuldug bol hamaa alga. Tegvel undur tatvar tulux sonirxol turj bolox yum
2017/12/26 202.55.191.130
Irgen
Sub tailbarlaach uu ruu oilgohgui baigaa yum bish uu
2017/12/23 43.242.243.5
ХаХаХа
Тиймээс хеделмерийн хелсийг бурэн егчихеед дараа нь тэр татварын шаталбараа ярь.
2017/12/23 182.160.37.20
ХаХаХа
Худлаа гэвэл, монголд ажилладаг гадны компаниуд яагаад еерийнхендее $10000 егеед монголчуудад $1000 хурэхгуй егч байна. Тэгэхээр монголд хеделмерийг мелждег систем байгаа юм бишуу!!!
2017/12/23 182.160.37.20
ХаХаХа
АНУ-д хеделмерийн хелсийг бурэн телдег учир 60 хүртэлх хувийн татвар авдаг. Монголд хед. хелсний 20 орчим хувийг цалин гэж егеед бусдыг нь тер дээрэмддэг болохоор бид 80-90%-ийн татвар телж байгаа юм.
2017/12/23 182.160.37.20
zochin
buruu tailbarlasan bna
2017/12/23 202.179.24.50
зочин
ойлгосончгүй
2017/12/23 202.21.107.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment