8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн анхны нисдэг спорт машин 117 мянган долларын үнэтэй

2017-12-23 11:15:00

Та 117 мянган доллар цуглуулаад нисдэг машинтай болж болох нь ээ. Учир нь “Samson Motors” компани цагт 200 миль хурдтай, 3900 метрийн өндөрт нисэх чадвартай спорт автомашиныг зохион бүтээж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь 2019 онд худалдаанд гарч, нийтийн хүртээл болох юм. Нисдэг автомашины үйлдэл нь ердийн тээврийн хэрэгсэлтэй ижил бөгөөд газардах үед автоматаар жолоодлогын горимд шилжин, далавчаа аюулгүй хурааж, эвхэгддэг байхаар бүтээжээ. Машины тасалгаа тус бүрд 227 кг ачаа тээвэрлэх буюу 2-3 хүн суух багтаамжтай. Мөн аюулгүй ажиллагааг хангахын тулд хавсарга салхитай үед хүчээ өөрөө сааруулж, тэнцвэрээ олдог, хөнгөн байхаар бүтээсэн гэнэ. Сонирхолтой нь, энэ автомашиныг барихдаа тусдаа жолооны үнэмлэх авах шаардлагатай ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ДОРЖОО
ГОЁ машин
2017/12/23 66.181.178.35