8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуу, томуу төст  өвчин 0-9 насныханд илүү зонхилж байна

2017-12-23 14:30:00

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 50 дугаар 7 хоногийн байдлаар нийт 21 мянга 263 хүн үйлчлүүлсний 1212 буюу 5.7 хувийг томуу, томуу төст  өвчин эзэлж байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар нэмэгдэж нийслэлийн дундажтай харьцуулахад 0.9 хувиар бага байна. Дүүргийн 32 Өрхийн эмнэлгийн төвүүдийн амбулаторийн үзлэг болон томуу төст өвчний эзлэх хувийг харьцуулахад “АНАН” 6.8 хувь, “Энхийн өргөө” 7 хувь, “Ээлтэй” 7.8 хувь, “Мичид асрал” 7 хувь, “Эрүүл жаргал” 7.2 хувь, “Энх-Элбэрэл” 9.3 хувь, “Гурван тэрх” 7.1 хувь, “Ариун-Энэрэл” 7.6 хувийг тус тус эүэлж байгаа нь дүүргийн болон нийслэлийн дунджаас их байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр тус төвийн 4 тасаг хүүхдийн кабинет, 31 дүгээр хорооны ӨЭМТ-ийн  үйл ажиллагаа болон томуу томуу төст өвчний үзлэгийн мэдээтэй танилцаж цаашид авах арга хэмжээний зөвлөмжөөр хангав.

Томуу, томуу төст өвчнийг насны бүлгээр авч үзвэл 0-9 хүртэл насны хүүхдүүд зонхилох хувийг эзэлж байна.Үүнд 2-4 насанд хамгийн өндөр буюу нийт тохиолдлын 25 хувь, 5-9 насанд 16 хувь, 0-11насанд 17 хувь, 1 нас 16 хувь тус тус эзэлж бусад насны ангилад 1-10 хүртэл хувийг эзэлж  байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл