-8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Хүүхдийн бэлгийг сонгохдоо анхаарах зүйлс

2017-12-23 17:00:00

Хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  иргэд та бүхэнд анхааруулж байна.

ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ОРОХ ХҮНСИЙГ ХУДАЛДАН АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?

  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
  • Хүнсийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;
  • Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;

ХЭРЭВ:

  • Өнгө /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
  • Хэмжээ /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
  • Хэлбэр /бяцарсан, бутарсан, үйрсэн/
  • Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
  • Үнэр /эвгүй үнэр байвал/
  • Амт /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
  • Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй,  буруу шошголсон бол;
  • Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ДАРААХ ХҮНСИЙГ БИТГИЙ СОНГООРОЙ

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Иргэн таны хүүхэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү танаас шалтгаална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 177