8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол банк: Зээлийн хүү буурна

2017-12-24 12:00:00

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа. 

Инфляци харьцангуй тогтвортой байсан учраас Төв банкнаас бодлогын хүүгээ бууруулахаар болсон нь энэ аж. 

Мөнгөний бодлогоос гаргасан шийдвэртээ “2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна. Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна. Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ” гэж бичжээ.

Бодлогын хүү буурснаар Монголбанк зээлийн хүүгээ бууруулж, мөнгөний зөөлөн бодлого барих юм. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл сэргэж, ажлын байр алсдаа нэмэгдэх боломжтой болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ariljaani bankuud zeeliin huugee buulgaach shunalin devnuud ard tumnee huviin hevshluudee deeremdseer bhuu uls hogjihgui shd
2018/01/04 103.57.92.46
БАТ
МАН БОДЛОГЫН ХҮҮГ 3 УДАА БУУЛГАЛАА. ГЭТЭЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГААГҮЙ. АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ. АРИЛЖААНЫ БАНКУУД БОДЛОГЫН ХҮҮГ БУУЛГАЖ ТӨРТЭЙ НИЙЛЖ МӨНГӨ УГААЖ, АРД ТҮМНИЙГ МӨЛЖИЖИ БАЙНА.
2017/12/25 124.158.124.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment