8o
Улаанбаатар хот
mobile menu

Гудамжинд амьдардаг эр хог түүж яваад олсон охиноо өөрөө өсгөсөн түүх

2017-12-24 12:31:00

Одоогоос 10 жилийн өмнө Циан Жианго хэмээх Хятад эр гараашнаас хог түүж явахдаа өөрийнх нь амьдралыг өөрчлөх бяцхан охиныг олсон юм. Тэрээр Нанчан хотын гүүрэн дор өргөж авсан Яннан охинтойгоо амьдарч байна. Циан Жианго охиныг асрамжийн газар өгөхийг хүсээгүй учир эхнэртэйгээ хамт тэжээхээр шийджээ. Удалгүй эхнэр нь өөд болсон ч охин, аав хоёр амьдралд бууж өгсөнгүй.

Яннан хэд хэдэн удаа өвчин тусч байсан ч удалгүй эдгэсэн байна. Циан охиноо сургуульд явуулж чадаагүй ч гэсэн хувиараа ном, сурах бичиг авч өгөн хичээл давтуулдаг ажээ. Тэр Яннаныг ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлнэ гэдэгтээ итгэдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл