8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ч.Сайханбилэг, Г.Уянга нарын захидалын хэрүүл дэгдэж, ирвэс хамгаалагч залууг мөнхөлсөн өдөр

2016-01-22 18:50:00

Үдэш болгон уншигч таньд тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангийн ээлжит нэгэн дугаар уншигч таньд хүрэх гэж байна. Ойрын хэдэн жил болоогүй хүйтэн жил болж, ихэнхи нутагт зуд нүүрлэж, малчдын хувьд хүндхэн өвөл болж байна. Нийт нутагт өвөлжилт хүндэрч байхад Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд авгай хүүхэний хэрүүл хийх тайван амар амгалан сууж байна.  Улс орны эдийн засаг хүндэрч, малчид малаа зуданд алдаж, гэр хороололын иргэд талхаа хувааж авах дээрээ тулсан хүнд үед эрхэм гишүүд маань хүүхдийн мөнгийг өгнө, өгөхгүй гэж хэсэг шоудлаа.  Мөн үүнээс гадна ирэх өдрүүдэд -49 хэм хүрч огцом хүйтэрхийг ОБЕГ-аас анхааруулж байна. Өнөөдөр гэхэд хөдөө орон нутгийн замд 50 гаруй машин цаасанд боогдсон мэдээлэл гарлаа. Иргэд та бүхэн цаг агаарын хүнд нөхцөл байдалд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Ингээд улс төр болон нийгмийн олон онцлог үйл явдалаар дүүрэн өнөөдрийн тойм мэдээлэлээ хүргэе. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Баасандорж: Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг маш нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн хүмүүс хөнөөсөн байж болзошгүй

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирвэс, хамгаалагч залуу учир битүүлгээр нас барсан. Талийгаачийн учир бүтүүлэг үхлийн үнэн мөн одоо ч илрээгүй, шалгаж байна. Тус хэргийн талаар талийгаачийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-Талийгаачийн аав ирээд УИХ-ын гишүүд болон Хууль зүйн сайдтай хүртэл уулзлаа. Хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байна уу?

-Одоо хэрэг Улаабаатарт нэгтгэгдэн шалгагдаж байгаа өмнө нь халдлагад өртөж байсан хэргүүд мөн шалгагдаж байгаа. УМБГ-т Л.Идэрцог гэдэг хүнээр ахлуулсан ажлын хэсэг шалгаж байна. Хууль зүйн сайд болон УИХ-ын гишүүд аавыг хүлээж авч уулзсан. Аав сэжиглэж байгаа бүх хүмүүсээ хэлсэн гэсэн. Хэргийг үнэн мөнөөр шалгана гэдэгт итгэж байна.  

-Талийгаачийн хэргийг ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас талийгаачийн хэрэгтэй холбоотой мэдээлэл хийсэн байна лээ. Тус мэдээлэлтэй санал нийлэхгүй зүйл олон байна. Энэ хэргийг анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ 95.2 буюу амиа хорлосон гэсэн зүйл ангиар шалгаж эхэлсэн.Энэ шалгаж байгаа зүйл анги өөрөө маш их эргэлзээ, хардлагыг төрүүлж байгаа. Уг нь бол бусдыг санаатайгаар алсан гэсэн зүйл ангиар шалгах ёстой байсан. Уснаас олдсон юм чинь өөрөө живээд үхсэн юм байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа өөрөө зохимжгүй. Цагдаагийн байгууллага бол тухайн хэргийн бүх төрлийн сэжиг таамгыг нотлох ийм л үүрэгтэй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж явж байхад гэмт хэргийн шалтгаан нөхцөл одоо болтол тодорхой болоогүй байхад ийм мэдэлээл өгч байгаад санал нийлэхгүй байгаа.Үргэлжлэлийг энэд дарж уншина уу.

Зөн Билэгтэн Г.Намчин-Иш: Бичин жил монголчуудад ээлтэй жил байна

Манай сэтгүүлч “Зөн билгийн тулаан-6" тэмцээний 2014 оны тэргүүн байрын шагналт, шилдэг зөн билэгч Г.Намчин-Иштэй ярилцлаа.

-Таныг "Зөн билгийн тулаан-6" тэмцээнд тэргүүн байр эзэлсэн, шилдэг Зөн билэгч гэдгээрээ нь хүмүүс сайн мэднэ. Та зөн билгийн мэдрэмж, чадвараа хаанаас авдаг вэ?

-Зөн билгийн чадвар, мэдрэмж  бол хүн бүхэнд байдаг. Өөртөө итгэсний хамгийн том илрэл бол зөн билэг. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр хүн бүхэнд байгалиас заяасан зөн билэг гэж байдаг.  Тухайлбал зових татах, хар дарсан муухай зүүд зүүдлэх, өглөө эрт хэрээ дуугарах  муу гэх мэт энэ бүхнийг хэрхэн яаж тайлах вэ гэдэг нь тухайн хүний мэдрэмж юм. Харин миний хувьд бусад хүмүүсээс илүү зөн билгийн чадвараа хөгжүүлж чадсан. Яаж хөгжүүлж ирсэн бэ гэхээр хүүхэд байхаасаа эхлээд энэ талаар их сонирхож уншиж судлаж эхэлсэн. Тиймээс миний зөн билгийн мэдрэмж илүү хөгжсөн гэж ойлгож болно. Түүнээс биш ямар нэг бурхан, онгод тэнгэр, ер бусын зүйлээс болж байгаа юм биш. Ер нь итгэл, сэтгэл, зүтгэл гэж хэлж болно.

- “Зөн билгийн” тулаан тэмцээнд яагаад оролцох болсон бэ? Өөрийгөө ялагч болно гэдгийг мэдрэмжээрээ мэдэж байсан уу?

- Хүн ямар нэгэн тэмцээн уралдаанд орохоор болвол өөрийн хүсэл зорилгоороо орох нь чухал. Хэн нэгний зөвлөсөн, шахалтаас болж орвол амжилт гаргах нь ховор. Миний хувьд “Зөн билгийн” тулаанд орохыг өөрөө хүссэн. Ер нь бусад төрлийн тэмцээн уралдаанаас энэ төрлийн зүйл нь их хэцүү бодитоор болон далд ухамсараар дайтдаг тэмцээн. Би өөрийгөө түрүүлнэ гэдгээ хагас пиналд үлдэх үед өөрийн зөн совин мэдрэмжээрээ мэдсэн. Дэлгэрэнгүй ярилцлагыг энэд дарж уншина уу.
 

Ч.Сайханбилэг: Г. Уянга гишүүн 40 настай байж, миний 80-тай аав руу захиа бичээд байх юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан  боловч ирц хүрэхгүй гэх шалтгаанаар  АН-ын бүлэг завсарлага авав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан асуулт асууж, нэлээд шүүмжилсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Ийм асуудлаас болоод л та нарыг огцрох ёстой гээд байгаа юм. Та нар намайг Г.Уянга биш Чингэлтэйн 120 мянган иргэн гээд харчих л даа. Хүмүүсийг сонсохгүй байхаар сүүлдээ эцэг эхийнхээ үгэнд орно байх гэж бодоод захидал бичлээ шүү дээ” гэв. Харин үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Г.Уянга гишүүний хийж байгаа үйлдлийг залуучууд ПОП гэдэг юм билээ. Шинжлэх ухааны онолоороо бол популизм. Наад популизмыг чинь ард түмэн одоо мэднэ ээ. Ажил хийж байгаа хүн шүүмжлэлд өртдөг. Та нар эдийн засгаа өсгө гэдэг. Эдийн засгаа өсгөе, идэвхжүүлье гэхээр яг эсрэгээр нь ингээд популизмдаад. Миний аав 80 настай, Баярцогтын аав бас 80 настай. Уянга гишүүн таны хажууд хийхээ хийчихээд гавъяаны амралтаа авчихаад амарч байгаа. Та улстөрөө хийх бол энэ танхимдаа ярь. Хань ижлээ алдаад ганцаараа сууж байгаа 80-тай өвгөн рүү битгий захидал бич. 40-тэй хүүхэн 80-тай өвгөн рүү захиа бичээд байх юм. Одоо боль. Ярих юм байгаа бол надтай ярь. Гэр бүл рүү битгий ор. Ажил хийж байгаа хүмүүс хүнд шийдвэрийг гаргадаг. Таны хэлсэн үг болгон алга ташуулах албагүй. Уянгаа наад улс төрөө одоо больчих. Надах чинь арай хэтэрлээ" гэв. 

Шуурхай: 50 гаруй машин цасанд боогджээ

 

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 50 гаруй автомашин цасанд боогдож онцгой байдлын 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шуурхай ажиллаж байна. Тус  чиглэлийн замд хүчтэй цасан шуургатай байгаа бөгөөд “Төв АЗЗА”  ТӨХК-ийн хариуцсан Ногоон довын давааны 84 км орчим авто зам цасанд хаагдаад байна. 

Т.Лхагвасүмбэрэл агсаны дүрийг “Түмэн хишигтэн”-д мөнхлөв

Тостын нуруунд ирвэс хамгаалагчаар ажиллаж байсан биологич Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж “Түмэн хишигтэн”-д  хөшөө босголоо. Улаанбаатар хотоос 53 км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогоос баруун тийш Агуйт уулын энгэр хэмээх түүхэн газар 140 га талбайг хамарсан амралт, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний томоохон төвүүдийг нэгтгэсэн уг цогцолборт Монгол түмний бахархал болсон зоригт эрсийн дүрийг мөнхөлдөг билээ.

Цаг агаар -49 градус хүрч огцом хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 22-25-нд огцом хүйтэрнэ. Идэр, Тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-өөс -49 хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-өөс -42 градус хүрнэ. Харин өдөртөө -25-аас -30 градус байна. Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 градус хүрэх төлөвтэй байгаа аж.

Цэргийн үүрэгтний бүртгэл ням гаригт дуусна

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Uyangaa etseg eh bieiig ni turuuldeg bolohoos. Sanaag ni turuuldeggui gedeg ugiig meddeggui bololtoi .Mun chinii eej aav chamd bish chamaig muulsan hund itgegeh uu.teneglehee bolioch
2016/01/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment