8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа

2017-12-28 08:22:30

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх мөн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, өчигдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

ИнгэснээрТөрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм. Төрийн сангийн нэгдсэн дансыг үр ашигтай ашигласнаар нэг талаас, мөнгөний бодлогын үйл ажиллагааг Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулж, үр нөлөөг нь дээшлүүлэх, нөгөө талаас Засгийн газрын мөнгөн урсгалын ил тод байдал нэмэгдэж, өрийн удирдлагыг сайжруулах боломжтой болж байгаа юм.

Мөнгэрээний бусад нөхцөлийн хүрээнд  Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа.

Цаашид төсөв, мөнгөний бодлого харилцан дэмжлэгтэйгээр илүү уялдаа холбоотой хэрэгжих, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл