8o
Улаанбаатар хот
mobile menu

“Олноо өргөгдсөн төрийн түүх” баримтат кино

2017-12-31 13:36:00

Философич, Нобелийн шагналтан, Испанийн бичгийн их хүн Жеорж Сантаяана: Түүхээ мэдэхгүй үндэстэн алдаагаа давтдаг тавилантай гэж хэлжээ.

Тусгаар тогтнолыг бэлгэнд авдаггүй, тэмцэж олж авдаг гэж үг бий.

Өнөөдөр дэлхийн 240 гаруй үндэстэнгээс  ердөө 193 улс орон нь тусгаар тогтнолын түүхээ баталгаажуулж төр улсаа хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг.

XIX зууны сүүлчээр, түүхээс арчигдан мөхөж буй хэмээн цохон тэмдэглэгдэж байсан Монголчууд төр улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан төдийгүй, ХХ зуунд орчин цагийн үндсэн хууль бүхий төрийн байгуулалттай дэвшин орцгоож, шинжлэх ухаан, соёл гэгээрлийн асар их хувьсал өөрчлөлтийг үндэстнийхээ түүхийн гайхамшигт чимэг болгосон бахдам түүхийг бичсэн билээ.

Манж чин гүрний уналтаар, 1911 оны 12 дугаар сарын 29 нд азид анх удаа  төр улсын тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан  Монголчуудын араас Түвд, Хятад улсууд тусгаар тогтнолоо зарлацгаасан байдаг.

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын санаачилсан Монгол төр, үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсан 50 жилийн түүхийг, олон нийтэд баримтат кино хэлбэрээр толилуулах төслийн шалгаруулалтанд Hero pictures студи шалгарч   Олноо өргөгдсөн төрийн түүх”баримтат киног  гал нохой жилийн шинийн гурванд үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.

 

 

ЕТГын захиалгаар бүтээгдэж буй энэ баримтат кино нь улс үндэстний хөгжин дэвших үзэл санааг сэрээж, асар их үнээр олдсон тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалах үзэл хүмүүжлийг хүүхэд залууст олгох нь лавтай. 

Гүн ухаантан Францын их бичгийн хүн Шарль Дэ  Монтески “зуун жилд тэмцэж олж авсан эрх чөлөөгөөнэг л өдөрт алдах аюул үндэстэнд байдаг гэж сануулсан байдаг. 

Олон үеийн амь цусаараа олж авсан тусгаар тогтнолоос илүү үнэтэй зүйл гэж байдаггүй атал бэртэгчин үзэл бодол, өнгө мөнгөний шуналд автагдсан энэ нийгэмд тусгаар тогтнол, үндэстний эрх ашгийн үнэ цэнэ үнэгүйдсээр байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
доорх иргэн өө хайх хэрэггүй бидэнд түүнээс чухал олон асуудал бий.
2018/02/18 122.201.24.192
Бат
монгол улсын тусгаар тогтнол монгол хүн бүрд хамаатай асуулдал мөн. Харин тусгаар тогтнолыг улс төрчид сүйрүүлдэг. Тийм өөдгүй улс төрч манайд цөөнгүй бий.Ерөнхийлөгч маш сайхан үг хэлжээ.
2018/02/18 122.201.24.192
бат
ол
2018/02/18 122.201.24.192
иргэн
Жүжигчид нь дэндүү хөвсгөр, хөөчихсөн, тоглож байгаа байдал нь аархуу, сагсуу дүр төрхтэй юм. Тэр үеийн монголчуудын төрхийг гаргаж чадаагүй байна. Ядахдаа фото зургаар судалгаа хий.
2018/01/01 202.179.31.73
Zochin
Denduu olon hunii haluun ami buleen cusaa ursgaj olj avsan erh choloo tusgaar togtnolooroo mash ih baharhaj baidag
2017/12/31 202.9.47.177