8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинжиймаагийн нүдэн охин ахин дэлгэцнээ

2018-01-03 10:01:00

Одоогоос 12 жилийн өмнө бүтэж, дэлгэцнээ амилсан  "Жинжиймаа" кино хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн, хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан гайхалтай бүтээл болж чадсан. Хүн бүр л амандаа дууг нь аялж нэгэн үе Жинжиймаагаар "амьсгалсан" гэхэд хилсдэхгүй.Тэгвэл тус киноны гол дүрийн уран бүтээлчид 15 жилийн дараа дахин нэг уран бүтээлд хамтран тогложээ.  Тодруулбал аав охины дүрийг сэтгэлд буутал бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва бяцхан охин Оюун-Эрдэнэ нар өдгөө бүх кино театрын дэлгэцнээ гарч буй “Хүн мод” уран сайхны кинонд тоглосон байна.    “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино нь “Гарын таван хуруу” киноноос хойш 34 жилийн дараа дэлгэцнээ гарч буй гэр бүлийн гэх тодотголтой кино юм.  Тус кинонд Жинжиймаагийн “Нүдэн охин” буюу Оюун-Эрдэнэ Энэрэл хэмээх нэгэн бүсгүй, Ардын жүжигчин П.Цэрэндагва том ахын дүрийг бүтээжээ.

Дашрамд дуулгахад хайрт ээжээсээ хагацсан нэгэн гэр бүлийн дөрвөн хүүхдийн амьдралд олон асуудал тулгарав ч бие биенээ гэсэн үнэнч сэтгэлээр даван туулж байгааг харуулсан уг кино үзэгчидээс нэлээд өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд кино шүүмжлэгчидээс ч магтаалын үг сонсоод байгаа гэсэн шүү.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment