8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-01-04 09:32:17

ХОНЬ - (3/21-4/19)

Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай учир өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.

ҮХЭР - (4/20-5/20)

Материаллаг байдлаа дээшлүүлэхэд сайн өдөр. Худалдаа наймаанд анхаар.Та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Залуухан үхэрүүд хайрын болзоо, найз нартайгаа уулзах уулзалт тань гайхалтай сайхан байх болно. Үүнээс болж банк, санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Санхүүгийн гэрээ хэлцэлд зоригтой оролц.

ИХЭР - (5/21-6/21)

Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Шинэ эхлэлийн өдөр. Ажил төрөл, амьдрал ахуйгаа төлөвлөх, шинэ зорилт зорилго дэвшүүлэхэд тохиомжтой. Ямар ч нөхцөлд ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөг бай. Хэрүүл шуугиан муу нөлөөтэй. Чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөө.

АРСЛАН - (7/23-8/22)

Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.  

ОХИН - (8/23-9/22)

Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхитэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэйшл эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр ууч тэнүүн энэрэнгүй зөөлөн байваас та өөрийнхөө “би”-тэй бүрэн нийцэж сэтгэлийн таашаал амсана. Өглөг авлагаа барагдуул. Бие сэтгэлээ ариусган мөргөл залбирал үйлд. Орой лаа асаан, эсвэл задгай галын дөл ширтэн ирээдүйгээ гэгээтэйгээр зөгнө.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал өгнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.

БУМБА - (1/20-2/18)

Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.

ЗАГАС - (2/19-3/20)

Хамтын ажиллагааны өдөр . Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл