8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “эерэг” хэмээн үнэлжээ

2018-01-04 16:22:32

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд пүүрс, Мүүдиз агентлагуудаас тогтоож байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрөгч  11 дүгээр сарын 17-ны өдөр зэрэглэлийг “В-” хэвээр, төлвийг “Тогтвортой”-оос “Эерэг” болгон сайжруулан үнэлжээ. Зээлжих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг бөгөөд “эерэг” төлөв нь зэрэглэл цаашид сайжрах боломжтойг илтгэж байна. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудад амжилттай хүрсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой хэмээн үзсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment