Олон сайхан жүжгийн дууг амилуулан сонсогчдын хүртээл болгосон дуучин Ц.Хулан том охинтой бөгөөд дахиж амьдрал зохиох талаар бодох дургүй байна. “Залуу насанд нөхрийн хэрэг алга”, уран бүтээлээс өөр зүйлд анхаарал хандуулахыг хүсэхгүй байгаагаа талаараа хэвлэлд ярилцлага өгч байсан цаг саяхан. Тэгвэл түүний энэхүү шийдвэрийг Б.Чинбаяр хэмээн зураач залуу өөрчилж чадсан гэнэ. Хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа бөгөөд хайрт бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэсэн байна. Энэ талаар Дуучин Ц.Хулан өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хуруунаасаа салгахгүй” гэсэн тайлбартайгаар бөгжний зурагаа оруулжээ.
Дуучин Ц.Хулан сүйн бөгж авчээ
2016-01-24 13:17:00