8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Дэлхийд хүн амын нягтаршлаар тэргүүлдэг бяцхан арал

2018-01-06 13:54:00

Колумбын эргийн ойролцоо орших Санта Круз арал нь хүн амын нягтаршлаар манай дэлхийд тэргүүлж байна. Энд 2 га газарт 1200 хүн оршин сууж байгаа нь Манхаттен дүүргээс дөрөв дахин их нягтаршилтай гэсэн үг юм. Дэлхийн газрын зураг дээр өчүүхэн жижиг цэгээр тэмдэглэгдсэн энэ газрыг 100 гаруй жилийн өмнө загасчид олж илрүүлснээр хүмүүс нүүдэллэн ирэх болжээ. Сонирхолтой нь, эндхийн оршин суугчид жижиг газар чихэлдэн амьдарч байгаа ч нэг ч удаа гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл гарч байгаагүй гэнэ. Тиймээс ч цагдаа байдаггүй. Тэд аялал жуулчлал, загасчлалаас олсон орлогоороо амьдарч, өдрийг маш амгалан тайван өнгөрүүлдэг байна. Гэвч энд орчин үеийн үйлчилгээ, түргэн тусламж, бохир ус зайлуулах, халаалтын систем байдаггүй учир иргэдийн амьжиргааны түвшин тааруу гэж хэлж болно. Тэд нийгмийн үйлчилгээг Колумбын тэнгисийн цэргийн флотоор дамжуулан эх газраас авдаг байна.

Энд зөвхөн 16-17 насны хүүхдүүдийн сургууль байдаг тул хүүхдүүд боловсрол олж авахын тулд гэр бүлээ орхиж, эх газарт очихоос өөр аргагүй болдог ажээ. Зарим нь өдөр бүр завиар хичээлдээ явна.

Мөн нас барагсдыг оршуулах газар байхгүй учир ойролцоох арлуудад аваачиж оршуулдаг байна. Гэхдээ энэ арлын иргэд амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг. Арлыг үндэслэгч Ислотегийн өв залгамжлагч Жувенил Жулио “Эндхийн амьдрал маш тайван, жаргалтай. Бүгд бие биенээ таньдаг учир өдрийг хамтдаа зугаатай өнгөрүүлдэг” хэмээн ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл