8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван ихэр төрлөө

2018-01-06 17:00:00

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ.  Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэдний ээж н.Дэлгэрмаа 12:14 минутад амаржиж, 2 кг 550 грамм хүү, 12:15 минутад 2 кг 250 грамм охин, 12:16 минутад 2 кг 250 граммын жинтэй охин төрүүлсэн байна. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг тус төвийн эмч мэргэжилтнүүд дуулгалаа.

Гурван хүүхдийн ээж  н.Дэлгэрмаа 40 настайдаа, дөрөв дэх төрөлтөөрөө ийн гурван ихэр төрүүлжээ. Сонирхуулахад, 2018 оны анхны гурван ихэр хүүхэд энэ сарын хоёронд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ. Ихрүүдийн ээж н.Мөнхгэрэл өмнө нь гурван хүүхэдтэй байсан бөгөөд 34 насандаа гурван ихэр төрүүлснээр зургаан хүүхдийн ээж болсон сайхан үйл явдал тохиожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл