8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Дэлхийн хамгийн даруухан тэрбумтан ба Ерөнхийлөгч

2018-01-07 10:52:49

ДЭЛХИЙН ХАМГИЙН ДАРУУ ТЭРБУМТАНТАЙ ТАНИЛЦ

Уоррен Баффет бол Америкийн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, хүмүүнлэгийн үйлстэн юм. Түүний нийт хөрөнгө 81 тэрбум доллараар үнэлэгдэх бөгөөд дэлхийн баячуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг байна. Америкт түүний хөрөнгө Билл Гейтсийн дараа хоёрдугаарт бичигдэнэ. Гэсэн ч тэрээр бусдад үргэлж талархаж, тун энгийн амьдардаг гэнэ.

Тэрээр тансаг харшид биш энгийн нэгэн байшинд амьдарч, өглөө бүр хачиртай талх иддэг байна. Ажилдаа явахдаа “McDonalds” сүлжээгээр зочилж, түргэн хоол авч идэх дуртай. Сонирхолтой нь, Уоррен шинэ машин худалдаж авах нь ховор бөгөөд олон жил нэг унаатайгаа явж байгаа гэнэ. 2004 онд Cadillac XTS загварын машиныг бөөний үнээр буюу 45 мянган доллараар худалдан авсан нь одоо ч түүний хэрэглээнээс гараагүй ажээ. Түүнчлэн өөртөө үнэтэй электрон хэрэгсэл худалдаж авах дургүй. Гэхдээ тэр бусдын сайн сайхны төлөө 3,2 тэрбум доллар хандивласан юм.

Тэрээр бусдын адил хөзөр тоглож цагийг өнгөрөөх дуртай бөгөөд дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтстэй олон жил нөхөрлөж байна. Нэг удаа онгоцны буудлаас Билл Гейтсийг тосож авах гэж хямдхан машинтай давхиж ирж байсан гэнэ.

УРУГВАЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ УЛС ТӨРЧ ГЭЖ АЛДАРШСАН ЮМ

Уругвайн 40 дэх Ерөнхийлөгч Хосе Мухика нь 2010-2015 онд сонгогдон ажиллаж байлаа. Тэрбээр эгэл жирийн амьдралаараа дэлхийн хамгийн ядуу улс төрч гэж алдаршсан юм. Тэрээр CNN агентлагад өгсөн ярилцлагадаа “Улс төрөөс баячуудыг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулдаг.  Харин улс төр бол бүх нийтийн аз жаргалын төлөө тэмцэл юм шүү дээ” гэж ярьжээ. 


Хосе Мухика нь цалингийнхаа 90 хувийг буяны байгууллагад хандивладаг учир түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэж хэвлэлүүд нэрлэдэг. Тэрээр Конгрессын гишүүдийнх нь дундаж орлого 1 сая доллараас давсан АНУ-ыг шүүмжилдэг байна. Хосе дэлхийн ертөнцийг зоосны нүхээр хардаг хүмүүст туйлын дургүй гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ааа
Манай 76 энэ хүмүүсээс үлгэр жишээ авдаг ч болоосой авсандаа авч орохгүйгээс хойш өөрт дараа болсон хөрөнгөөр яах ч билээ
2018/01/07 202.21.106.124