8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-01-08 10:39:16

Хонь - (3/21-4/19) 

Тэргэл cap Мэлхийн ордод оршиж, өчүүхэн жижиг зүйлд хүртэл анхаарахыг зөвлөж байна. Хурмаст тэнгэрийн ивээлээр аливаа асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхэд тохиромжтой үе. Өнөөдөр харилцан буулт хийх замыг сонгох нь танд өлзийтэй. Шинэ хайртайгаа учирсан Хонь хоёулхнаа хамтдаа гайхалтай сайхнаар цагийг өнгөрүүлнэ. Зарим Хонь нийгэмдээ өөрчлөлт хийхээр сайн дурын хөтөлбөрт хамрагдаж магадгүй. 

Үхэр - (4/20-5/20) 

Танаас энэ өдөр тэвчээртэй байхыг хүсье. Уур уцаар,   бухимдлаас аль болох холхон байж, тайван орчин бүрдүүлэхийг хичээгээрэй. Эрч хүчээ дайчлан ажиллавал амжилтанд хүрнэ. Таны бүтээлч санаачилга эрч хүчийг тань нэмэгдүүлж, олон зүйлийг хялбархан амжуулах бололтой. Бясалгал хийж, аялалд явж өөртөө тайван амгалан байж болох зүйл хийгээрэй. Ил тод, шударга зарчимч байснаараа та бусдаас хүндэтгэл хүлээнэ. Сурч боловсрох, дадлага туршлага хуримтлуулахад таатай цаг үе бол өнөөдөр. 

Ихэр - (5/21-6/21) 

Та өөрийнхөө дотоод сэтгэлийг илүү их сонсохыг хичээх болно. Энэ үе бол өөрийн сэтгэл зүйд нэвтэрч, дотоод мөн чанараа таньж авахад хамгийн тохиромжтой үе. Зарим нь ойр дотныхоо хүмүүст тусалж, түүнээсээ баяр баясгаланг мэдэрсэнээр өөрсдийгөө олж чадна. Та хэрэв анх удаа байшин худалдан авах гэж байгаа бол өөрийн мөрөөдлийн байшинг олох болно. Хосууд асуудлаа маш тайван шийдэж чадахаас гадна харилцаагаа шинэ шатанд ахиулна. 

Мэлхий - (6/22-7/22) 

Энэ өдөр олон гарагийн ээл ивээл тохирч байна. Ийм болохоор мэлхийн ордныхон хөдөлгөөнтэй сэргэлэн цовоо байх болно. Гэсэн ч буд гараг өнөөдрийн энергийг өөрчилж магадгүй. Гэвч гуниглах хэрэггүй. Өөрийгөө эерэг зөв энергиэр цэнэглэхийг хичээ. Хэрэв боломж олдвол гадуур явж найз нөхөдтэйгээ зугаацаж цэнгэ. Ямарч л байсан бухимдах, уймрахаас зайлсхий. Сонирхолтой, үр бүтээлтэй ажил олж хийх хүслээ бүү орхи. 

Арслан - (7/23-8/22) 

Өөрчлөлтийн эхлэлийг алгуурхан тавь. Яаруу сандруу үйлдэл бүү хий. Таны сэдсэн бүх санаа хатуу санагдах ч бүгдийг нь нэг бүрчлэн бичиж төлөвлө. Эдгээр нь амьдралд хэрэгжүүлэх төслийн тань үндэс суурь байх болно. Хайртай дотны хүмүүстэйгээ аль болох эвтэй байхыг хичээгээрэй. Өнөөдрийн хувьд ямар нэг шийдвэр гаргахгүй байхыг хүсье. Аливаа асуудал хэлэлцэхдээ уур бухимдалд автахаас зайлсхий. Уур уцаар, айдас түгшүүр бие махбодид нөлөөлдөг тул бүх зүйлээ тоочихоо зогсоож, бүтэн амьсгаа авч тайвширахыг танд зөвлөж байна 

Охин - (8/23-9/22) 

Өнөөдөр болох олон үйл явдал, уулзалтад бэлэн бай. Өнөөдөр та маш идэвхитэй завгүй байх бөгөөд танд уйтгарлах зав гарахгүй. Аль болох тайван байхыг хичээ. Таны ааш зан их хувирамтгай байх хэдий ч таны найз нөхөд, гэр бүлийнхэн тань амархан уучлах болно. Хайр дурлалын асуудалд хэт хурдан дүгнэлт гаргахгүй байхыг хичээ. Өнөөдөр болох уулзалтын үеэр удаан хугацаанд уулзаагүй найз нөхөд, хамаатан садантайгаа таарна. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Тайван бус байгаа бол асуудлыг ил гарган ярилцаж, нээлттэй харилцах хэрэгтэй. Хамтач, нөхөрсөг зан байдал нь ашигтай нөлөөлөл бүхий боломжуудыг бий болгоно. Хооллохдоо гэр бүл найз нөхөдтэйгээ байх нь бие биедээ туслах гайхалтай боломж олгоно. Сайхан хоолноос хангалттай их байгаа эсэхийг шалгаад хэн нэгнийг уриарай. Бизнест суурилсан гэр бүлийн харилцаанд энэ нь үнэтэй судалгаа хийх боломж. 

Хилэнц - (10/23-11/21) 

Буд гараг өнөөдөр танд эрч хүч өгөх тул алгаа тосоод авахад бэлд. Бодол санаагаа хүнд хэлэхийн өмнө эхлээд сайтар тунгаахыг зөвлөж байна. Хэрвээ та хэн нэгэнд хэлэх гоё юм олж чадахгүй бол дуугүй байх нь хамгийн зөв. Семинар, сургалт, дамжаанд оролцох Хилэнцүүд дадлага 

туршлага хуримтлуулахын зэрэгцээ мэдлэгээ тэлэх болно. Өөрт чухал хүмүүстэй харилцан ойлголцохыг хичээ. Хамтын зорилтын төлөө нэгдэн ажиллах боломжийг бий болго, улмаар тэдэнд гараа сунга. 

Нум - (11/22-12/21) 

Таны аура, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Өөрийн зөв гэдэгт итгэх итгэл үнэмшил, тууштай байдал тань ямар ч ажилд амжилт авч ирэхэд тусална. Тогтсон нэг байр сууриндаа баттай зогс. Өнөөдөр таны хувьд гэр бүл хамгийн чухал асуудал байх болно. Энэ нь танд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, бусдын оролцоогүйгээр гэр бүлийн зарим асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм болно. 

Матар - (12/22-1/19) 

Буд гараг матрын ордонд байрлахад танд урам зориг хайрлаж, төвөгтэй байсан асуудлууд ил тод болно. Дараагийн хэдэн долоо хоногт таны амьдралыг сайжруулах зүйлсэд анхаарал хандуулах боломжууд гарна. Танд арвин их туршлага, сонирхолтой санаанууд болон төлөвлөгөө байгаа учир удахгүй болох баяр ёслолуудыг амжилттай тэмдэглэнэ. 

Бумба - (1/20-2/18) 

Гэр орны ажил хийх төвөгтэй хэрнээ баяр баясал авч ирэх болно. Албан ажил илүү таатай мэт санагдах байх. Амьдралын энгийн зүйлсийг мэдэр, жишээ нь хөршүүдээ амттай хоолоор дайл. Өөрийн арга барилаар хийх гэхийн оронд багаар ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ. Өнөөдрийн тэргэл cap Хилэнцийн ордод орших учир эрүүл мэнд сайн, ажил төрөл бүтэмжтэй. Хайрттайгаа зүрх сэтгэлээ хуваалцаж, ямар их хайрладагаа харуул. Урам хугарах, сэтгэл санаагаар унахаас сэргийл. 

Загас - (2/19-3/20) 

Өнөөдөр таны найз нөхөд, түншүүд тань таньд ихээхэн итгэл үзүүлэх өдөр. Бизнесийн загасныхан танилтайгаа холбогдоход онцгой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хэдийгээр таны оюун ухаан хурц ч гэсэн, өөрийн төлөвлөгөөндөө олон зүйлийг нэмэх хэрэгтэй. Тэгвэл та уйтгарлаж, тайван бус болохгүй. Сонирхолтой хэлэлцүүлэг болбол сонирхох хэрэгтэй, магадгүй оюун санааг тань эрүүлжүүлж ч мэднэ. Найз нараасаа бага зэрэг дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй бол ичих юмгүй шууд ханд. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл