8o
Улаанбаатар хот
mobile menu

"Трамп цамхаг"-т гал гарчээ

2018-01-09 12:24:00

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх "Трамп цамхаг"-т гал гарчээ. Галын улмаас хоёр иргэн, нэг гал сөнөөгч бэртсэн байна. Орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт барилгын халаалтын системд асуудал гарснаас гал авалцжээ. Нью-Йорк хотын гал түймрийн албанаас мэдээлснээр цамхгийн галын унтраахаар 80 гал сөнөөгч очсон байна, азаар хүний амь эрсдээгүй аж. Д.Трампын хүү Эрик твиттертээ “”Трамп цамхаг”-ийн дээвэр дээрх агааржуулалтын системд гал гарсан. Гайхалтай ажилласан чадварлаг гал сөнөөгчдөд баярлалаа” хэмээн жиргэжээ. Уг барилгад олон компанийн оффис байрладаг байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон дахь Цагаан ордон руу нүүж очихоосоо өмнө энд амьдарч байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл