8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-ын төлөөлөгчид энэ сарын 25-нд Монголд ирнэ

2018-01-10 14:47:13

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 25-нд Монголд ирж ажиллана.

Засгийн газраас уг ажлын хэсгийнхнийг Улаанбаатарт ажиллах үеэр татварын нэмэгдлийн асуудлыг хөндөж тавих аж. Учир нь иргэдийн зүгээс татварын нэмэгдлийг ихээхэн эсэргүүцэж байгаа бөгөөд ОУВС-гийн нэрээр цалин тэтгэврийг нэмэхгүй байна хэмээн шүүмжилж буй. Иймд татварын нэмэгдэл болон цалин өсгөх асуудлыг гаргаж тавихаар болжээ.

Манай улс тус сангийн Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөрт өнгөрсөн жилээс эхлэн хамрагдсан. Засгийн газар Олон улсын валютын сантай гурван жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж буй. Үнэлгээний үр дүнд тус сангийн зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтийн явц хэвийн, амжилттай үргэлжилж байгаа гэсэн дүгнэлтийг удаа дараа хийгээд байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment