8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууцны үнэ 1мкв- 6500 төгрөг байна

2016-01-25 13:29:00

Түрээсийн орон сууцны хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдаж түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр нь.

  • Төрийн түрээсийн орон сууц
  • Орон нутгийн түрээсийн орон сууц
  •  Хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэй байх аж.

Төрийн орон сууцны корпораци нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах юм. Уг ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарчээ.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр хөдөө орон нутгийн ямар аймагуудад хэрэгжих вэ?

Тогтоолын дагуу Архангай аймагт 120, Увс аймагт 84, Дархан-Уулд 83, Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараад 90, Хэнтий аймгийн төв Мандал говь, Ховд аймагт тус бүр 96, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 нийт 579, Улаанбаатар хотод “ Буянт-Ухаа -2” хорооллын 39, 49 мкв хоёр өрөө 350 айлын орон сууцыг төрийн түрээсийн санд шилжүүлж авахаар бэлэн болоод байна.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх вэ?

Төрийн түрээсийн орон сууцны журмыг БХБЯ гаргах юм байна. Уг журмыг БХБСайд баталж улмаар ТОСК нь дотоод мөрдөгдөх журмыг баталснаар төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийг 2016 оны 03-р сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх төлөвлөөтэй ажиллаж байна.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт ямар иргэд хамрагдах боломжтой вэ?

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт

  • Орон сууц шууд худалдан авах боломжгүй,
  • Орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөл хангаагүй,
  • Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй,
  • Бага дунд орлоготой /амжиргааны түвшингийн 3-10-р бүлэгт хамаарах/, иргэд хамрагдана.

Түрээсийн орон сууцны нэг метрквадратын үнийн хувьд?

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав.

Иргэд хэдий хугацааны дараа өөрийн гэсэн байртай болох вэ?

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын орон сууцны барилгыг барихаар төлөвлөж байгаа төдийгүй цаашид иргэд орон сууцаа түрээслэн өмчлөх нөхцөлийг бүрдүүлэхээр судалж байна. Иргэн өөрийн гэсэн шинэ орон сууц авах боломжтой болох хүртэл буюу ойролцоогоор 3-5 жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд байрлах боломжтой.

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг хэзээнээс, хэрхэн бүртгэх вэ?

БХБЯ “Түрээсийн орон сууц”-ны журмыг баталчихвал бүртгэж эхэлнэ. Хөтөлбөр 2016 оны 3-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хүмүүс хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
arai l unetei yum grupped baidag hun tulj chadahgui yum bna
2016/04/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment