8o
Улаанбаатар хот
mobile menu

"Баянмонгол" чуулга шилдэг бүтээлүүдээс дээжлэн тоглолт хийнэ

2018-01-11 15:40:52

"Баянмонгол" чуулга "Movie Swing" тоглолтыг толилуулахаар болжээ. Тоглолт нэгдүгээр сарын 19-нд Улсын филармонийн концертын танхимд болох юм.

Тэртээх 50 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан "Баянмонгол" чуулга Монголд орчин цагийн  эстрад, рок поп, жазз урлагийг хөгжүүлэх суурь болж өгсөн байдаг. Эдүгээ "Баянмонгол" жазз найрал хөгжмийн уран бүтээлчид түүхт ойгоо тэмдэглэж уран бүтээлийн дээж тоглолтоо хүргэхээр болсон байна. 

James Bond 007, Rocky, Mission Impossible, Бригадаа, Шурик гэх зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах тус тоглолтод Улсын филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл