-27o
Улаанбаатар хот
mobile menu

"НАСА" Ангараг гариг дээр их хэмжээний мөс байгааг тогтоосон тухайгаа мэдээллээ

2018-01-12 15:52:45

“НАСА” агентлагийн хөөргөсөн “Mars Reconnaissance Orbiter” хөлгөөс илгээсэн зурагны тусламжтайгаар Ангараг гариг дээр мөс байгааг тогтоосон аж. Эрдэмтэд “Олон мянган жилийн өмнө уг гаригт их хэмжээний ус байсан. Цаг хугацааны явцад ус хөлдөж, мөс болсон. Гэхдээ бид уг мөсийг саяхан үүссэн хэмээн таамаглаж байна. Учир нь бид 2008 оноос хойш Ангараг гаригийг судалж байгаа” хэмээн мэдээлжээ. “Ангараг дээр мөс байгааг тогтоосон учир уг гаригт хүн амьдрах бүрэн боломжтой гэдгийг дахин баталсан хэрэг боллоо” хэмээн “НАСА” агентлаг цахим сайтдаа бичиж, гаригийн хэд хэдэн зургийг нийтэлсэн байна.

“НАСА”-ийн эрдэмтэд өнгөрсөн 2010 онд тус гариг дээр ус байгааг тогтоосон бөгөөд ирэх 2030 онд сансрын нисгэгч илгээхээр төлөвлөөд байгаа аж. Дээрх “Mars Reconnaissance Orbiter” хөлөг нь 2006 оноос хойш Ангараг гаригийн тойрог замаар эргэн судалгаа хийж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment