8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын циркчид “Алтан” цомын эзэн боллоо

2018-01-15 11:18:00

Монголын үндэсний циркийн жүжигчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэн болсон байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид оролцож, нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдөн хамгийн өндөр оноог авсан байна. Монгол Улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байсан бөгөөд тэдний буухиаг ийнхүү амжилттай үргэлжлүүлсээр байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл