8o
Улаанбаатар хот
mobile menu

Охидын шинэ хамтлаг мэндэлнэ

2018-01-19 11:16:08

Нидерланд улсын “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээс хүргэж буй  “Оддын академи” реалити шоу нэвтрүүлэг хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж энэ ням гарагт финалын шоу тоглолтоо хүргэх гэж байна. Мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэсэн суралцагчдаас шилдэг гурав нь шалгарч Монголын дуу хөгжмийн урлагт шинэ өнгө төрх нэмэх хамтлагийн гишүүд болох аж. Мөн 100 сая төгрөгийн продюсингийн гэрээний эзэд болох юм. Финалын тоглолтод шалгарсан таван оролцогчоос хэн хэн нь хамтлагт үлдэж шинэ хамтлагийн охид болохыг энэ сарын 21-ны үдэш финалыг тоглолтоос үзэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Боловсрол суваг
Цагийн гарз шоунаас гарсан хамтлагийн нэр ХУЛХИ.
2018/01/22 103.212.119.147
Зочин
Ийм тэнэг зүйл хийхээ болиоч дээ.Ингэж хүчээр нийлсэн хүмүүс амжилт гаргасан түүх хаана ч байхгүй.Яасан их мөнгө,завтай хүмүүс вэ.Залуучуудын амьдрал ,сэтгэл зүйгээр тоглож дууслаа.
2018/01/20 122.201.24.95
ок
нэр нь хатуудаджээ,оддын академи гэнэ үү хэхэх
2018/01/19 202.179.25.100