АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй Хиллари Клинтон ярилцлага өгч байх үеэр сэтгүүлч түүнээс гадаадын улс орнуудаар аялж байхад тохиолдсон, хамгийн их сэтгэлд хоногшсон адал явдлын талаар асуухад тэрээр айраг ууснаа дурсжээ.Тэрбээр АНУ-ын тэргүүн хатагтай байх үедээ буюу 1995 онд Монголд ирж, нүүдэлчин айлд зочилж байжээ.Айлчлалын үеэр Монголд айраг ууж байсан үеэ дурсан “Айраг иссэн тарагны амттай төстэй” байсан гэж хэлжээ.Түүнчлэн хамт явж байсан эмч үүний дараа Хиллари Клинтоныг мал, амьтны бруцеллёз өвчний халдвар авсан эсэхийг шалгасан гэнэ.
Хиллари Клинтон айраг ууж байснаа дурсав
2016-01-25 18:01:00