8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-01-22 10:23:58

Хонь - (3/21-4/19) 

Аар саар ажлаа дуусгаж, дуусгаагүй төслөө гүйцээ. Өнөө орой сарны мөчлөг Бумбын орд дахь хавирган сартай ойртоно. Энэ бол амарч тайвшрах үе. Эсвэл салхинд гарч, цэвэр агаар амьсгал. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, ууланд явган аялан, завиар сэлүүрдэн, усны давалгааг ажигла. Байгаль дэлхий танд амар амгалан бэлэглэж, ядаргаа тайлна. Найзын тавьсан бизнесийн ашигтай санал танд таалагдана. 

 

Үхэр - (4/20-5/20) 

Энэ өдөр та бүх зүйлийг хүссэнээрээ хийж чадна. Бизнесийн хэтийн төлөвөө тодорхойлоход аялал зугаалга ианд тусална.  Сонирхож буй зүйлдээ суралц. Таньд баяртай үйл явдал тохиодож та сэтгэлийн таашаал амсана. Тиймээс та өөрөө баяр жаргалтай байхын хэрээр бусдыг баярлуулахыг хичээгээрэй. Найз нөхдийн тань нэгэнд таны дэмжлэг хэрэгтэй болох нь. Та заавал туслаарай. Гадаа хүйтэн байвал гарах гэж зүтгэх хэрэггүй. Шинэ ном унших, кино үзэх сонголт танд байна. 

 

Ихэр - (5/21-6/21) 

Боломж алдалгүй сайтар ярилцаж чадвал ажил болон харилцаа холбоо төсөөлж ч байгаагүйгээр өөрчлөгдөх болно. Таны хувьд юу хийх вэ гэхээс илүү өөрийнхөө далд хүч чадал боломжоо нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам юм. Хэрвээ хангалттай баримт материал байхгүй бол бизнес тань хууль эрх зүйн ноцтой асуудалд орох болно гэдгийг анхаар. 

 

Мэлхий - (6/22-7/22) 

Эрх чөлөөтэй, хэнээс ч хараат бус байдал хамгийн эрэлт хэрэгцээтэй өдөр байх нь. Мэлхийнхэн хэт ихийг төлөвлөх дуртай. Хэрэв хийж бүтээж амжихгүй бол сэтгэлээр амархан унадаг. Элбэг дэлбэг Бархасбадь гарагийг Нар сорьж байгаа тул бусдаас хэт ихийг хүлээх юмуу, эсвэл хэр чадлаасаа илүү ихийг бусдад амлахаас болгоомжлоорой. Учир нь сэтгэлийг чинь гонсойлгох вий. Найз нөхөдтэйгээ зугаацах, спортын арга хэмжээнүүдэд оролцох нь хамгийн зөв шийдвэр. 

 

Арслан - (7/23-8/22) 

Өнөөдрийн од эрхэс түншлэл, хамтын ажиллагааг онцолж байна. Гэрээ хэлэлцээр хийх, шинэ харилцаа тогтоож, хуучин харилцаагаа бататгах таатай цаг иржээ. Хайртай хүнтэйгээ итгэлцлийн төгс холбоо тогтоохын зэрэгцээ эрүүл мэнддээ анхаар. Өнөөдөр бизнесийн түнштэй болоход тохиромжгүй. Цаашдын замд тань барцад гарч болзошгүйг анхаарна уу. Урагш алхахыг хүсч байвал оюун бодлоо цэгцэл. 

 

Охин - (8/23-9/22) 

Өнөөдөр аливаа зүйлд бодитой хандахыг хичээ. Ажлаа эрт төлөвлөж, амьдралаа хооронд нь зөв зохицуулснаар гайхалтай үр дүнд хүрнэ. Дасгал хөдөлгөөн хийх цаг өөртөө гарга. Аливаа зүйлд урьдчилан арга хэмжээ авахыг хичээ. Өөрт тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэ. Амралтын өдрүүдээр зах, эртний эдлэлийн дэлгүүрээр хэссэнээр гайхалтай зүйлс худалдан авах болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь жинхэнэ амралт болно. 

 

Жинлүүр - (9/23-10/22) 

Магадгүй та огцом уурлаж, сэтгэл хөдлөлд автана. Сайн ном уншиж, сайхан амарснаар танд хуучин хэвэндээ ороход туслана. Хэдий зовлон шаналалтай байсан ч өөртөө итгэлтэй бай. Гэр бүл, найз нөхөд тань тантай хамт үлдэх болно. Хүн бүхэнд тохитой байж, өөрсдөө хөгжихүйцээр цагийг төлөвлөн зохион байгуул. Хайртай хүн тань таныг гомдоосон ч сэтгэл зовоосон маргаанаас зайлсхийх хэрэгтэй. 

 

Хилэнц - (10/23-11/21) 

Нар ба Бархасбадь гарагийн холбоо шүтэлцээ муу байгаа тул шийдвэр гаргах, төлөвлөгөө зохиоход тийм ч сайн өдөр биш. Хэдийгээр та асуудлыг томоор хардаг ч жижиг зүйл ч чухал гэдгийг сана. Настангууд өнөөдөр танд зэмлэл хүртээх төлөвтэй, та үүнд хариу барих хэрэггүй. Та бусдын хүсэл, зоригийн төлөө бөхийхгүй, өөрийн үзэл бодлоо хаяхгүй хүн. Дарамтад орохгүйн тулд үйл хөдлөлөө нягтал. 

 

Нум - (11/22-12/21) 

Өөрийн авьяас чадварыг дэлгэн харуулах өдөр. Аялалд гарах, биеийн хүчний ажил эсвэл дасгал хөдөлгөөн хийх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйлд тааламжтай. Харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх эсвэл хүнтэй танилцахад тааламжгүй. Хувийн амьдралдаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах, шууд шийдвэр гаргахаас болгоомжлохыг одод зөвлөж байна. 

 

Матар - (12/22-1/19) 

Cap таны ордонд байрлахад эрч хүч нэмэгдэнэ. Нарны байрлал таны зан араншин, шийдэмгий байдлыг онцлоно. Хангалттай зохицуулчих байсан асуудалд аюул тулгарч болзошгүй. Илүү өгөөмөр бай, энэ нь урам өгөх тул угийн эмх цэгцтэй, журамтай байдлаа өөрийн давуу тал болгон ашигла. Өөрийн амьдралын хэв маягтаа өөрчлөлтүүдийг хийхдээ хэт их мөнгө үрэхээс зайлсхий. 

 

Бумба - (1/20-2/18) 

Өглөө орондоо хүссэнээрээ хөрвөөж, аажуу бос. Заримдаа өөрийгөө амрааж байх хэрэгтэй. Ганцаараа байж, энэ долоо хоногийг эргэн харж дүгнэ. Үдэш гармааргүй санагдвал болзоогоо цуцлахаас бүү ай. Ирэх амралтын өдрүүдээр түүнтэйгээ уулзаж амжина. Зарим Хумх хайр дурлалынхаа оргил хэсэгт яваа. Цаг хугацаанд санаа зоволтгүй, хоёулхнаа хамт байх 

хангалттай цаг олдоно. Түүнчлэн явган явах, эсвэл онцгой, содон дэлгүүрээр явж цаг өнгөрөөх бололтой 

 

Загас - (2/19-3/20) 

Өнөөдөр үйл хөдлөл таныг илэрхийлэх болно. Гэхдээ өөрөө учрыг нь олж чадахгүй зүйлсийг авахаас болгоомжлох хэрэгтэй. Өнөөдөр төлөвлөгөө зохиох, амархан өөрчлөгдөхгүй шийдвэр гаргахад тийм ч таатай өдөр биш. Эцэг эх эсвэл таниас дээгүүр албан тушаалтай хүн таны зан ааш, ертөнцийг үзэх үзлийг тань зэмлэж мэднэ. Хэрэв бүтээлч байдал тань сэргэж өдөөгдөхгүй байвал урлагийн болон чөлөөт цагаа авьяас чадвараа хөгжүүлэхэд зориулдаг адилхан бодолтой найзуудтайгаа цуглан уулзах тухай бод. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл