8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар! Буузны жигнүүр дээр гялгар уут дэвсвэл...

2016-01-26 08:50:00

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулж байгаа юм.  Жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай аж. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд иргэд та бүхэн удахгүй болох сар шинийн баяраараа буузны доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
heregtei medeeelel gargasand baylalaaa taalagdlaa
2016/01/26 103.17.108.42
zochin
heregtei medeeelel gargasand baylalaaa taalagdlaa
2016/01/26 103.17.108.42
Энэ маш зөв сэрэмжлүүлэг байна ...энэ мэт сэрэмжлүүлэг олон гаргаж байх ёстой шүү танай сайт....
2016/01/26 103.17.108.42