8o
Улаанбаатар хот
mobile menu

”Хороонд бүртгэлгүй байгууллагаар аудит хийлгэвэл хүлээн зөвшөөрөхгүй” гэв

2018-01-23 09:16:02

 

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарууд, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийг нэгтгэж байна. Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан 1000 орчим хуулийн этгээдээс жилийн эцсийн тайлан мэдээг цуглуулахын зэрэгцээ тайлагналд холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын журам, олон улсын стандарт, шаардлагыг хангуулахад анхаарал хандуулан ажиллаж байна.

Биржүүд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон үнэт цаасны, даатгалын компаниуд, даатгалын мэргэжлийн оролцогч аж ахуйн нэгжүүд тайлангаа Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, тодруулгын хамт 2018 оны хоёрдугаар сарын 10-ны дотор ирүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар, үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэхээр Хороонд бүртгүүлж, эрх авсан 49, даатгалын зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх 42 компани байна. Эдгээрээс өөр байгууллага, аж ахуйн нэгжээр тайландаа аудит хийлгэсэн тохиолдолд Хороо хүлээн зөвшөөрөхгүй, дахин аудит хийлгэх шаардлага тавихад хүрэх юм.

Харин банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд, хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлдээ Аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийлгэсэн байна. Ингэхдээ ББСБ-ууд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуульд заасанчлан аудитын байгууллагаар баталгаажуулсан тайлангаа 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний, ХЗХ-д Аудитын тухай хуульд заасанчлан тавдугаар сарын 01-ний дотор тус тус ирүүлэх үүрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл