8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүргэдийн баярын тов гарчээ

2018-01-23 10:43:39

Бүргэдийн баярын тов гарчээ. Энэ жил Бүргэдийн баярыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нийслэлийн орчим зохион байгуулахаар болсон байна. 

Бүргэдийн баяр нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг аж. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайн үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зз
амьтан тамладаг энэ бүргэдийн баяр гээчийг зогсоох хэрэгтэй тэр казах охин алуурчин юмуу
2018/01/30 202.21.103.46