8o
Улаанбаатар хот
mobile menu

Холливудын од Matt Damon Монголд иржээ

2015-11-19 11:58:00

Холливудын од Matt Damon-ийг Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарилаа. Түүний сууж явсан онгоц Бээжин хот руу нислэг үйлдэж байсан боловч, цаг агаарын байдлаас шалтгаалан Монголд түр саатсан гэх албан бус мэдээлэл байна. Үүнээс гадна түүнийг Шангри-Ла зочид буудалд харсан гэх хүмүүс ч байгаа юм байна. Мэтт 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод төрсөн. Өдгөө эхнэр дөрвөн хүүхэдтэй аж. Тэрбээр кино карьераа 1988 онд эхэлснээсээ хойш 200 гаруй кинонд тоглосон ба тэдгээрийн дунд бидний шимтэн үзэх дуртай “Цэрэг Райныг аварсан нь”, “Мэргэн буудагч”, “Ялагдашгүй” зэрэг олон алдартай кино бий. Matt Damon хамгийн сүүлд “Ангараг гарагийн хүн” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл