8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр насны охидод хэрэгтэй гоо сайхны зөвлөгөө

2018-01-28 13:05:00

Зөвхөн охид ч гэлтгүй 12-13 наснаас эхлэн охид, хөвгүүдийн нүүрний арьсанд өөрчлөлт орж, илүү их тос ялгарах, батга гарах гэх мэт асуудлууд гарч эхэлдэг. Яг л энэ үеэс арьсаа зөв арчилж эхлэх хэрэгтэй. Зөв арчилгаа хийгээгүйгээс болж өсвөр насны хүүхдүүдийн маань нүүрэнд олон олон асуудал гарч ирдэг бөгөөд энэ нь тэдэнд өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог. Иймээс энэ удаагийн нийтлэлээрээ өсвөр насны охиддоо зориулан гоо сайхны зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

Арьс арчилгаа

Өсвөр насны охидод хэрэгтэй гоо сайхны зөвлөгөө

Өсвөр насныханд тулгардаг нэг асуудал бол батгажилт. Батгажилт үүсэх 2 гол хүчин зүйл бий. Нэг нь бие физиологийн өөрчлөлтөөс /гормоны өөрчлөлт/ шалтгаалсан батгажилт. Үүнийг насны онцлог ч гэж нэрлэдэг тодорхой хугацааны дараа өөрөө арилдаг. Гэхдээ хүүхдүүд маань үүнийг оролдож эсвэл янз бүрийн хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэснээс болж үүнийг улам даамжруулдаг. Нөгөө батгажилт үүсэх нэг шалтгаан бол буруу зуршил. Хэт их тос өөхтэй эсвэл амтлагчтай хоол хэрэглэх нь батгажилтыг улам дэмжиж өгдөг учир аль хоолны хэвшил, дуршилдаа анхаарч байх хэрэгтэй. Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо дараах зүйлсийг мөрдлөг болгоорой.

  • Нүүрний зориулалтын цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх – Нүүрээ зориулалтын зөөлөн бүтэцтэй угаасны дараа арьс таталдуулж хуурайшуулдаггүй цэвэрлэгч хөөс/гелийг сонгох хэрэгтэй. Биеийн саван бол маш өндөр найрлага /Ph өндөр/ өнгө үнэр оруулагч гэх мэт агуулагддаг тул нүүрний арьсанд цочирол өгдөг.
  • Алкохолгүй тоник хэрэглэх – 13 наснаас эхлэн арьсаа чийгшүүлж эхэлснээр арьс хуурайшихгүй болж, ирээдүйд удаан хугацаанд сайхан арьстай байхын эхлэл болдог. Алкохол нь хатаах үйлчилгээтэй учраас алкохолын орцтой тоникоос зайлсхийгээрэй. Нүүрээ угаах+Тоник хоёрыг сетээр (нэг зүйл мэт) ойлгох нь зөв юм. Нүүрээ угаасан л бол заавал чийгшүүлэгч хэрэглэх ёстой гэдгийг байнгын мөрдлөгө болгоорой.
  • Бүтээгдэхүүнээ сонгохдоо орцыг нь сайн нягтал – Бүтээгдэхүүнийг сонгохдоо үнийг нь биш орцыг нь харж сонгох нь чиний эрүүл сайхан арьстай шууд холбоотой. Paraben, Retinol, Paba, Homosalate, Alcohol, Aluminum гэх мэт орцтой бүтээгдэхүүнүүдээс татгалзаарай.

Нүүрний будаг

Эмэгтэй хүн бүр гоё сайхан харагдахыг хүсдэг. Ялангуяа өсвөр насанд энэхүү бодол бүр ч хүчтэй байдаг учраас нүүр будалтын ертөнцөд дөнгөж хөл тавьж буй залуу охид юуг илүү анхаарах хэрэгтэй талаар зөвлөе.

  • Хэт зузаан будаг чамайг хөөрхөн харагдуулахгүй – Өсвөр насны охидын маань гаргадаг нэг алдаа бол хэт их будах. Энэ нь чамайг наснаас чинь илүү хөгшин харагдуулхаас гадна арьс эрт хөгшрөх үндэс болдог. Энэ насан дээрээ өөрийнхөө унаган гоо сайханыг бага зэрэг тодотгоход л ердөө хангалттай.
  • Сормуусаа будаад, уруулаа өнгөл – Залуу охид нүдээ хэтрүүлэн будах нь маш овортой харагдуулдаг. Тийм болохоор олон нийтийн сүлжээгээр тархсан нүд будалтын трендэд битгий хууртаарай. Тэдгээр нь насанд хүрсэн эмэгтэйд илүү тохирох будалт юм. Нүдийг илүү гэрэлтсэн, том харагдуулах гол нууц сормуусанд байдаг. Энэ насан уруулаа хэт тод будах хэрэггүй. Харин ч зөөлөн ягаан, бүрэг өнгөнүүд чамайг илүү сайхан харагдуулах болно.
  • Арьсаа хамгаалах төдий буд – Зузаан будахыг хэрээр арьсаа хамгаалж байна гэсэн буруу ойлголт түгээмэл харагддаг.  Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах төдий л хэмжээнд будах хэрэгтэй. Арьс амьсгалдаг учир хэт зузаан будаг нь нүхжилт, сэвхтэх, батгажилт гээд маш олон сөрөг үр дагавартай.
  • Ягаахан хацар өнгөлөгч ашигла – Өсвөр насны охид хацар өнгөлөгчийг огт хэрэглэхгүй ч байж болно. Гэхдээ нүүрэндээ бага зэргийн өнгө оруулж, хэлбэрээ илүү тодотгохыг хүсэж байвал тоорын зөөлөн ягаан өнгөтэй хацар өнгөлөгчийг хацрынхаа алиман хэсэгт хөнгөхөн түрхээрэй. Тос эсвэл гель бүтэцтэй өнгөлөгч хамгийн шилдэг сонголт байх болно. Тэдгээр нь арьсыг хуурайшуулахгүй, чийглэг мэдрэмж үлдээнэ. Мөн хацар өнгөлөгчийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлчихвэл алиалагч шиг харагдах аюултай ч, тунг нь тааруулбал эрүүл бас байгалиасаа ичингүйрсэн мэт ягаан туяа татуулах өхөөрдөм төрх бүрдүүлнэ.

Өдөр тутамдаа хэвшил болгох зүйлс

Өсвөр насны охидод хэрэгтэй гоо сайхны зөвлөгөө

Зөвхөн арьсаа гаднаас нь арчиллаа гээд 100% үр дүнд хүрэхгүй гэдгийг энэхүү нийтлэлээс ойлгосон байх. Тиймээс дараах зүйлсийг өдөр тутамдаа хэвшил болгоорой.

  • Нарны тос байнга хэрэглэ – Өдөр бүр шүдээ угаадаг шигээ өдөр бүр нарны тосыг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Бороотой, бүрхэг өдрүүдэд ч мөн нарны хэт ягаан туяа байдаг тул үүнийг байнгын хэвшил болгох хэрэгтэй.
  • Ус сайн уу – Ус ихээр ууж сур. Ингэснээр арьс чинь толигор, зөөлөн байх болно.
  • Нүүрээ цэвэрлэхгүйгээр хэзээ ч унтаж болохгүй – Өдрийн турш хуримтлагдсан бохирдол, тос, хөлс болон нүүрний будгаа заавал угааж цэвэрлэж унтах хэрэгтэй. Нэг өдөр будагтайгаа унтсанаар 2 долоо хоногоор хөгширдөг ч гэж ярьдаг. Нүүрээ будаагүй, гэрээсээ гараагүй өдөр байсан ч хамаагүй заавал цэвэрлэх хэрэгтэй.
  • Сайн унтаж амар – Унтдаггүй хүн гэж байхгүй л дээ, гэхдээ тогтсон цагт унтаж босдог байх нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд  байх ёстой зүйлээс гадна их унтаж амрах нь арьсыг чинь гайхалтай болгоно.
  • Хорт зуршлаас татгалз – Мэдээж чи сайхан харагдахыг хүсч байвал архи, тамхины талаар бодохыг ч хэрэггүй
  • Зөв хоолны хэвшилтэй бол – Түргэн хоол, халуун ногоотой болон амтлагч ихтэй хоол, өөх тостой, шарсан хуурсан хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.
  • Дасгал хөдөлгөөн хийж байх – Дасгал хийхийн нэг ач тус нь арьсыг чинь эрүүл байлгах юм байна. Дасгал хийх үед чиний цусны урсгал эрчимтэй явагдаж арьсыг чинь оруулан бүхий л биеийг чинь хүчилтөрөгч, бусад амин дэмээр хангадаг байна.
  • Нүүрээ байнга битгий оролд – Батгаа шахаж, хичээл дээр сууж байхдаа шанаагаа тулах, арьсандаа зүгээр л шалтгаангүйгээр хүрэх нь батга гарч бохирдох хамгийн том шалтгаан болдог. Тэртээ тэргүй гадны бохироос болж бохирдож байгаа арьсаа бохир гараараа дахин бохирдуулна гэдэг сайн зүйл биш.
  • Дэрний уут, нүүрний алчуураа байнга сольж цэвэрхэн байлга – Дэрний уут, алчуураа 7 хоногт 2 удаа сольж хэрэглэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment