10o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмадууд үнэгүй шинжилгээнд хамрагдаж байна

2018-01-28 13:55:00

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд харьяалалтай  ахмадууд өнөөдөр (2018.01.28) үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдаж байна. Баянбилэг өрхийн эмнэлэгт очисноор дотор, зүрх судас, нүд, шүд, чих хамар хоолой, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орох боломжтой.

Мөн эхо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношилгоог хийж байгаа төдийгүй биохими, шээсний шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, үзлэг хийж байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Тэрбээр тус дүүргээс сонгогдсон бөгөөд жилд сар бүр ахмадууддаа чиглэсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг  юм. Энэ удаад сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан уг ажлыг хэрэгжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
enkhee SBD 10 horoonii irgen
Sain tamirchnii eh oronch setgel medregdej bdag shuu.ulam sain ajillaj ihiig hiij buteene gedegt itgej yvdag shuu
2018/02/01 203.91.115.36
Enkhee
Songogchidtoigoo yaj ajillaj .oir baij boldgiig zarim neg tsevdeg setgeltei suudal buglusun amin huvia borluulagchdad haruullaa.sain bna
2018/02/01 203.91.115.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment