8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эмчийн бүтээсэн мэс заслын багаж дэлхийн оюуны өмчийн шилдэг бүтээлээр шалгарчээ

2018-01-31 15:28:00

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээжээ. Түүний энэхүү бүтээлийг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас мэргэжлийн шинжээчийн нарийн шалгуурын дагуу удаан хугацаанд шалгасны үр дүнд ийнхүү “Оновчтой технологи” хэмээн шалгаруулсан байна.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол улсад 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог юм.

Шагналыг Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүд болон бусад албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр гардуулан өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнхбат
Халуун баяр хүргэе. Улам ихийг бүтээгээрэй.
2018/02/02 27.123.212.139
утаа
сайн байна битгий л биеэ тоогоорой монголд нялхсын өвчин бий шүү амжилт
2018/02/01 202.70.33.242
Zelem
Чин сэтгэлээсээ баяр хүргье
2018/02/01 103.57.95.71
enkhee
Bayar hurgie.uneheer baharhuushtai.ulam ihiig hiij buteehiig husie
2018/02/01 203.91.115.37
T
Mundag bn,iluu olon sanaag hergjuulj patent avaarai!
2018/01/31 59.153.114.219
MGL
Uneheer mundag
2018/01/31 202.179.31.61
H.Oyunaa
HI.saihan medee baina.bayar hyrgij ylam ih amjiltiig hysie ee.myndag bna
2018/01/31 43.242.243.218
ЗОЧИН
7-н жилийн өмнө их л чадварлаг эмч гэж үнэлэгддэг байсан. Хамгийн гол нь харилцааны соёл үнэхээр мундаг. Чамд амжилт хүсье. Давхар баяр хүргэе.
2018/01/31 66.181.178.23
Уншигч
Баяр хүргэе!
2018/01/31 202.131.225.197