8o
Улаанбаатар хот
mobile menu

Италид нэг еврогоор байшин худалдаж авах боломжтой

2018-02-03 10:02:00

Италийн Оллолаи хэмээх уулын тосгонд байшин, хауснуудыг нэг доллараар худалдаалж байна. Энэ нь Газар дундын тэнгисийн Сардиниа арал дээр оршдог тосгон юм. Эндхийн эртний чулуун байшингууд эвдэрч нуран, засвар хийх шаардлагатай болсон нь үнэ ханш нь ингэж унахад нөлөөлжээ. Үүнээс гадна сүүлийн 50 жилийн дотор тосгоны хүн ам 2250-аас 1300 болтлоо цөөрч, “чөтгөрийн” газар болсон гэнэ. Энд жилд хэдхэн хүүхэд шинээр мэндэлдэг байна. 

Тосгоны захирагч Эфисио Арбау “Бид уг нь эртний түүх, уламжлалтай ард түмэн. Гэвч одоо түүхэнд хүчирхэг ард түмэн байсан гэж бахархахаас өөр зүйлгүй үлдлээ. Бид хүчирхэг хүмүүс учраас тосгоноо ингээд сүйрүүлж чадахгүй” хэмээн ярьсан байна.

Оллолаи нь эртний Барбарын нийслэл байсан бөгөөд Ромын эзэнт гүрний байлдан дагуулалд хэзээ ч сөхөрч, дийлдэж байгаагүй тул зоригтнуудын өлгий гэж алдаршжээ. Гэвч одоо эндхийн иргэд хот руу нүүж, уламжлалт мал ахуй, гар урлалаар амьдрахад хэцүү болсон тул эртний байшингуудаа зарсан байна. Барилгачин Вито Касуло “Бид хоёр давхар байшинг каппучино авах мөнгөөр л зарчихдаг. Уг нь бид маш тайван, цэвэр эрүүл орчинд амьдардаг шүү дээ” хэмээн харамсаж буйгаа илэрхийллээ. Дэлхий дээр иймэрхүү хаягдаж үлдсэн газрууд цөөнгүй бий. Тухайлбал, Швейцарийн Альбинен тосгонд 240 хүн л үлдсэн тул дунд сургууль нь хаагдсан юм. Тиймээс энд шинээр нүүж ирсэн хүмүүст 10-25 мянган доллар өгөх бодлого хэрэгжүүлж байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment