8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхлээс долоон удаа мултарч нэг сая доллар хожсон дэлхийн хамгийн азтай хүн

2018-02-04 11:00:00

Өдгөө 89 настай Хорватын иргэн Фрэни Селак бол үхлээс долоон удаа мултарсан дэлхийн хамгийн азтай хүн юм. Хөгжмийн багш мэргэжилтэй тэрээр 1962 онд галт тэрэгний ослоос амьд үлджээ. Дараа жил нь 19 хүн амь үрэгдсэн онгоцны ослоос аврагдаж чадсан гэдэг. Тэр онгоцны хаалгыг эвдэлж, үсрэхдээ азаар бутан дээр газарджээ. Гурван жилийн дараа буюу 1966 онд автобус онхолдож, гол руу унахад Селак сэлж явсаар амьд гарсан бөгөөд хөхөрснөөс өөр сорвигүй хоцорчээ. Түүнээс хойш галд өртөж, автомашин нь осолдоход аврагдаж чадсан юм. 1971 онд машин нь шатахад азаар түлш нь асгарахаас өмнө зугтаж амжсан байна. 

Түүний аз үүгээр дууссангүй. 2003 онд 73 насандаа 1,1 сая доллар сугалаанаас хожиж байв. Энэ мөнгөөрөө хоёр хаус, завь худалдан авсан юм. Үлдсэн мөнгөө ах дүү, хамаатан садан, найзууддаа бэлэглэж, энгийн даруу амьдрахаар шийдсэн гэдэг. Сонирхолтой нь, Селак таван удаа гэрлэсэн гэнэ. 

Дөрвөн жилийн өмнө Селакын амьдралыг харуулсан видео бичлэг олон нийтийн сайтад тавигдсан ч өөрт нь тийм ч таалагдаагүй ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эрлэгийн элч байна
2018/02/04 122.201.22.45
  • Recent
  • Most Read
  • Most Comment