13o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр "Тамгагүй төр" жүжгийг тоглоно

2018-02-04 12:30:00

УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 18:00 цагт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжгийг тоглох гэж байна. Энэхүү жүжгийн найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж, Хөгжмийн зохиолчоор Х.Булган, ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/ нар ажилласан бол гол дүрүүдэд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Б.Жаргалсайхан нар тогложээ.

Жүжгийн үйл явдлаас сийрүүлбэл хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдана.

Үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан их хатан болон бага хатан Гүргэлээс төрсөн хүүд хааны итгэлт шадар Эгэрэгийн залиар солигдов. Хаан Арчугийн солигдон ирсэн хүү татаж унадаг өвчтэй санаа муутай бол цус нэгт үр нь эрүүл саруул өсөн торниж, хувь заяаг өөрчилсөн Эгэрэг шадарын хаан сэнтийд санаархсан хүсэл цуст мөрийг дагуулна.

Жүжгийн дүрүүд болох Арчуг хаанд МУГЖ Б.Жаргалсайхан, Эгэрэг өрлөгт АЖ П.Цэрэндагва, Цэцэр хатанд СТА Б.Нармандах, Гүргэл хатанд СТА М.Тогтохжаргал нар тус тус тоглоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99026929, 99199794, 89403070, 96117878 утсаар авах боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 233