-12o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 180 орноос 125-т жагсав

2018-02-05 10:45:42

АНУ-ын “Heritage Foundation”-аас жил болгон гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 180 орноос 125-д жагсжээ. Тухайлбал 55.7 оноотойгоор “Mostly Unfree” буюу “Ихэвчлэн хязгаарлагдмал” ангилалд багтаж, Гана, Хайти, зэрэг орнуудтай ижил түвшинд жагссан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхоос дариу 0.9 баллаар өссөн байна. Өсөлтийг мөнгөний эрх чөлөө, төсвийн эрүүл зохицуулалт, шүүхийн үр нөлөө, Засгийн газрын шударга байдал, хөдөлмөрийн эрх чөлөө, Засгийн газрын зарцуулалтын үзүүлэлтүүд бага зэрэг сайжирснаас шалтгаалсан гэж“Heritage Foundation” тайландаа дурджээ. Мөн Ази-Номхон далайн бүсийн 43 орноос 27-рт орсон бөгөөд нийт оноо нь бүс нутаг, дэлхийн дунджаас доогуур үнэлэгджээ.  Жагсаалтыг Хонг Конг улс 90.2 оноотойгоор эдийн засгийн эрх чөлөө бүхий орноор тодроод байна. Түүнчлэн АНУ энэ удаа 78 оноотойгоор наймдугаарт жагссан нь түүхэн дэх хамгийн доод үнэлгээ болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 233