16o
Улаанбаатар хот
mobile menu

Салхинцэцэг гэж юу вэ?

2018-02-11 14:35:00

2018 оны эхний сарын байдлаар салхинцэцэг өвчний 614 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл буурахгүй байна. Иймээс иргэд, сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарт дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.

Салхинцэцэг гэж юу вэ?

  • Бага зэргийн халууралт бүхий арьсан дээр толбон тууралт гарч улмаар цэврүүт тууралт болдог вирүсийн шалтгаант халдвар, хордлогын шинжтэй цочмог түгээмэл халдварт өвчин юм.

Хэн өвчлөх вэ?

  • Ихэвчлэн бага насны хүүхэд өвчлөх боловч бас насанд хүрэгчид өвдөж болно.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  • Вирүсээр үүсгэгддэг учир дэгдэмхий, агаар дуслын замаар, хүнээс хүнд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг?

Салхинцэцгийн халдвар авсан тохиолдолд:

  • 37.5 - 39 хэм хүртэл халуурах,

  • Толгой өвдөх,

  • Хоолны дуршил буурах зэрэг ерөнхий халдварын шинжүүд тууралт гарахаас 1-2 хоногийн өмнө илэрч эхэлдэг.

  • Арьсан дээр эхлээд толбон, гүвдрүүт, улаан тууралт гардаг. Аажмаар томорч 2-3 хоногийн дараа шингэн агуулан цэврүүтэж, ойролцоогоор 5 орчим хоногийн дараа хагарч, хонхорхой үүсч тав тогтдог, тав нь ховхорч соривжилт үүсдэг. Тууралт гарахдаа эхлээд нүүр, их биеэр гарч цаашлан амны салст болон бүх биеэр тархдаг.

Хэдий хугацаанд халдвартай байх вэ?

  • Нууц хугацаа нь 11-21 хоног.

  • Халдвар авсан эхний өдрөөс сүүлийн тууралт гарснаас хойш 5 хоногийн хугацаанд халдвартай байна.

Хүндрэл гардаг уу?

  • Тууралт нь загатналт ихтэй учир бага насны хүүхэд маажиж хоёрдогчоор халдварлаж, тууралт идээлж улмаар дархлал суларсан хүүхдийн арьсан дээр буглаа үүсч болно.

Өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

  • Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Өрхийн эмчдээ үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авах шаардлагатай,

  • Хөнгөн тохиолдолд Өрхийн эмчийн хяналтанд гэрээр эмчилнэ,

  • Халдварлах хугацаа урт, үүсгэгч вирүс нь маш их дэгдэмхий учир өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэрийн нөхцөлд халдвартай хугацаа дуустал тусгаарлах,

Гэрийн нөхцөлд:

  • Эмчийн зөвлөсөн эмчилгээний дэглэмийг мөрдөх,

  • Хүүхдийг өдөр бүр эсвэл өнжөөд усанд оруулах,

  • Амаар шингэн зүйл сайн уулгах,

  • Хэрэв бэлэг эрхтэн орчим тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж вирусийн эсрэг тос түрхэх,

  • Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт нь амархан хагарч шархлаа үүсэх, шарх нь идээт өнгөртэй болдог учир хоол идсэний дараа амны хөндийг тогтмол буцалсан усаар, өдөрт 2-3 удаа тамедины уусмалуудаар зайлах,

  • Дархлааг дэмжих,

  • Шим тэжээллэг, илчлэг сайтай бантан, ногооны зутан зэрэг шингэц сайтай хоол өгөх,

  • Гэрт хлор агуулсан уусмалаар чийгтэй цэвэрлэгээ өдөр бүр хийх,

  • Агаарын бохирдлын хэмжээ бага үеэр гэртээ агаар оруулах.

Хэзээ яаралтай эргэж эмчид үзүүлэх вэ?

Хүүхдийн халуун буурахгүй, тогтмол халуурах, толгой хүчтэй өвдөх, толгойгоо савчих, уйлагнаж, тайван биш болох, чанга хуцуулж ханиалгах, хүүхдийн амьсгал хяхтнах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт:

1. Эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ:

  • Хоолой залгиурыг нь давс болон содын уусмалаар зайлуулах,

  • Гарыг нь тогтмол савантай бүлээн усаар угаах,

  • Хүүхдийг эрүүлжүүлэх, дархлааг нь дэмжих витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх,

  • Цэвэр агаарт тогтмол гаргаж байх

2. Сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар:

  • Ангиас 1 хүүхэд өвдөхөд бусад хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах,

  • Өвдсөн хүүхдийг бусад эрүүл хүүхдүүд дунд оруулахгүй байх, өөрөөр хэлбэл өвдсөн хүүхдийн халдвартай үе дуустал сургууль, цэцэрлэгээс чөлөөлөх,

  • Өвчлөл гарсан талаар харьяалагдах эрүүл мэндийн байгууллагад хандах, мэдээлэх, голомтонд ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг авах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 77